Б.Жаргалсайхан: Нотариатчид гэмт хэрэгтнүүдэд боломж олгодог болжээ...
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Шүүх цагдаад ажилладаг эрх мэдэлтэй, танил талтай нөхдүүд нотариатын эрх нөөцөлдөг. Өөрөөр хэлбэл тэтгэвэртээ гараад юм уу, ажлаасаа халагдаад нотариатч хийнэ гээд эрх авчихдаг болсон.
Төрийн өмнөөс гэрчилдэг, үйлчилдэг байдал алдагдаад удаж байна" гэдгийг УИХ дээр ярьж байв. Сүүлийн жилүүдэд эрх мэдэлтнүүд, албан тушаалтнууд хувийн төртэй (нотариатчидтой) болоод бичиг баримт бүрээ баталгаажуулдаг болжээ. Нотариатын газрууд дуудлагаар үйлчилдэг, буруу, худал зүйл гэрчилдэг болсон байна шүү. Залилангийн гэмт хэрэгтнүүдэд олон нотариатчид холбогддог болжээ. Гэмт хэрэгтнүүдэд хэрэг хийх бололцоог олгодог гэх мэдээлэл их гарах болжээ. Цаашид нотариатын эрх олгохоо цэгцлэхгүй бол залилангийнхан төрийн нэрийн өмнөөс гэмт хэрэг хийгээд сууж мэдэх нь.
Б.Жаргалсайхан