"Та нар бидний усыг хулгайлж байна": Германчууд "Тесла" компанийн эсрэг жагсаал хийлээ
Берлин хотын захад, цахилгаан автомашин үйлдвэрлэгч "Тесла" компани томоохон үйлдвэр байгуулах гэж буйтай холбогдуулан тус газрын 250 оршин суугч эсэргүүцлийн жагсаал эхлүүллээ. Тэд уг барилгын ажил нутгийн усны хангамж хийгээд ан амьтдад аюул учруулна гэж үзсэн байна.
Тесла компани өнгөрсөн 11-р сард Бранденбургийн зүүн хэсэгт Европын хамгийн анхны автомашины үйлдвэрийг нээх тухайгаа зарласан юм. Германы улс төрчид, үйлвэрчний эвлэл, холбоод ч үүнийг сайшааж, бүс нутаг дахь ажлын байр нэмэгдэнэ хэмээн үзсэн боловч нутгийн иргэд байгаль орчинд хор хөнөөлтэй гэж үзэн өчигдөр эсэргүүцлийн жагсаалыг эхлүүлжээ. Тэд "Тесла бидний ундны усыг хулгайлж байна" хэмээн нэгэн дуугаар хашгирсаар байв.
Бранденбург хотын усны холбооноос Пүрэв гарагт "Ундны усны хангамж, бохир усыг цэвэрлэхэд ноцтой асуудал тулгарч байгаа" тухай сэрэмжлүүлэг гаргасны дараа ард иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөжээ.