17 настай Волф Кукиер (Wolf Cukier) НАСА-д дадлага хийсэн 3 дахь өдрөө эрдэмтдийн өмнө нь ажиглаж байгаагүй шинэ гаригийг илрүүлжээ. НАСА-ийн мэдээлснээр энэ нь одоогоор мэдэгдээд буй "2 одыг тойрч эргэдэг" анхны гариг аж. Тус гаригийг "TOI 1338" гэж нэрлэсэн бөгөөд дэлхийгээс 7 дахин том, морфик оддын дунд буюу 1300 гэрлийн жилийн зайд оршдог.
Кукиер нь Нью-Йоркийн "Скарсдейл" ахлах сургуулийн сурагч бөгөөд зуны амралтаараа Гринбелт хотод байрлах НАСА-ийн "Goddard" сансрын нислэгийн төвд дадлагажигчаар ажиллажээ. Тэрээр "Хоёр одыг тойрч эргэдэг гаригийг илрүүлэх" төсөл дээр ажилласан бөгөөд НАСА-ийн хиймэл дагуулын телескопыг шалгаж байхдаа шинэ гаригийн шинж тэмдгийг ажиглаж, илрүүлсэн хэмээн "NBC New York" агентлаг мэдээллээ.