Монгол Улсад 2019 оны эцсийн байдлаар 95 улсын 4600 иргэн цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна гэж ҮСХ мэдээллээ.
Ажил эрхэлж байгаа гадаадын иргэдийн:
- 2100 нь Улаанбаатарт
- 1300 нь Төвийн бүсэд
- 800 нь Зүүн бүсэд
- 300 нь Хангайн бүсэд
- 100 нь Баруун бүсэд ажиллаж байна.
Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн:
- 36.2 хувь нь БНХАУ
- 8.8 хувь нь Австрали
- 7.1 хувь нь ОХУ
- 6.1 хувь нь БНСУ
- 5.3 хувь нь АНУ
- 4.3 хувь нь БНСВУ
- 3.7 хувь нь Филиппин
- 3.5 хувь нь ӨАБНУ
- 2.8 хувь нь Их Британи
- 2.6 хувь нь Канад
- 2 хувь нь Япон
- 1.9 хувь нь БНЭУ
- 1.5 хувь нь Индонез
- 14.2 хувь нь бусад улсын харьяат байна.