“National Geographic”-ийн “Шилдэг 100 зураг”-т Монголын 3 зураг багтжээ
“National Geographic” сэтгүүлийн газраас жил бүр “Оны шилдэг 100 гэрэл зураг” шалгаруулдаг уламжлалтай. 2019 оны шилдэг зургийн тоонд гэрэл зурагчин MATTHIEU PALEY-гийн Монголын тухай гурван зураг багтсан байна.
Улаанбаатарын хамгийн бохир дүүргийн нэг Баянхошуу. Нүүрсний наймаачин
Улаанбаатарын Дарь Эх хороолол. Агаарын бохирдол маш өндөр.
Улаанбаатарын Баянзүрх дүүргийн цэцэрлэг. Өрөө болгон агаар цэвэршүүлэгчтэй. Яагаад гэвэл хүүхдүүд агаарын бохирдолд хамгийн өртөмтгий байдаг.
Бонус
Японы Фүжи ууланд авирч байгаа хүмүүсийн зураг “Шилдэг 100”-д багтсан. Тэдний дунд монгол залуу далбаагаа мандуулаад явж байгаа нь бахархалтай.