Суудлын автомашины импорт ТҮҮХЭН ДЭЭД хэмжээнд хүрлээ
Монгол Улс 2019 онд нийт 94065 ширхэг тээврийн хэрэгсэл импортолсноос 69472 нь суудлын авто машин байна. Суудлын автомашины импорт өмнөх оноос 5433 ширхгээр буюу 8.5 хувиар өсжээ.
Эдийн засгийн нөхцөл байдал сайжрахаар дагаад хэрэглээ нэмэгддэг. Ер нь бол суудлын автомашины импорт нэмэгдэхийн хэрээр валютын гарах урсгал нэмэгдэж байгаа гэсэн үг.
Үндэсний статистикийн хорооноос 2008 оноос хойшх үзүүлэлтүүдийг тооцсон дараах графикийг гаргажээ. Үүнээс харахад суудлын автомашины импорт 2019 онд түүхэн дээд хэмжээнд хүрчээ.