Ерөнхийлөгч Владимир Путин жил тутмын илгээлтээ Холбооны хуралд танилцуулсан нь улс төрийн дээд хүрээнийхэн болон нийгэмд асар өргөн мэтгэлцээн үүсгэлээ. Энэ бол яахын аргагүй түүхэн явдал мөн. Ерөнхийлөгчийн зүгээс засаглалын эрх мэдлийг шилжүүлэх үйл явцыг гэнэт эхлүүллээ. Энэ асуудлаар олон улс төр судлаачид, сэтгүүлчид өмнө нь байнга ярьж байсан хэдий ч уг үйл явц хэтийн ирээдүйд болно гэж таамаглаж байсан юм. Гэтэл Путин шилжилтийг нэн даруй эхлүүлэхээр шийдсэн тухай, Медведевийг огцруулж, түүний оронд Мишустиныг томилсон шалтгааны талаар Оросын “pravda.ru” цахим хуудсанд бичсэн нийтлэлийг орчуулан хүргэе.
Путин Ерөнхийлөгчийн албан тушаалаа орхих бодолтой байгаа юу?
Шинжээчдийн үзэж байгаагаар, Ерөнхийлөгч Путин
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүд;
Засгийн газрын эрх мэдлийг танах;
Ерөнхийлөгчийн засаглалын эрх мэдлийг хязгаарлах;
Парламентыг бэхжүүлэн хүчжүүлэх;
Төрийн зөвлөлийн эрх хэмжээний тухай заалтуудыг Үндсэн хуульд оруулах талаар ярьсан нь тэрбээр ойрын жилүүдэд Ерөнхийлөгчийн албан тушаалаа орхих бодолтой байгааг харуулж байгаа ажээ.
Д.Медведев: Д.Медведев: Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь Ерөнхийлөгч байх нь зүйтэй
Ерөнхийлөгч илгээлтээ уншиж танилцуулсны дараа Дмитрий Медведевийн тэргүүлсэн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Гэхдээ “Коммерсантъ” сонины нийтлэлчдийн тэмдэглэн хэлснээр, Дмитрий Анатольевич Оросын улс төрийн тогтолцоог шинэчлэхээр төлөвлөж байсан ба үүнийгээ Путинд санал болгон танилцуулж байжээ. Уг шинэчлэл нь ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажилладаг АНУ-ын загвараар хийгдэх ёстой байсан тухай “Коммерсантъ”-ад бичсэн байна.
Төрийн тэргүүн илгээлтдээ “супер ерөнхийлөгч”-ийн засаглалаас “ерөнхийлөгч-парламентын бүгд найрамдах улс”-ын тогтолцоонд шилжих нь зүйтэй гэсэн байр сууриа маш тодорхой томьёолсон юм.
ажлын төлөвлөгөөг огт бөглөөгүй байснаас үндэслэн улс төр судлаачид ийм дүгнэлт хийжээ.
“Хэн нэгний толгой хийсч одно”
Мэдээлэлд ойрхон эх сурвалжуудын батлан ярьж байгаагаар бол, Ерөнхийлөгчийн 5 дугаар сард гаргасан зарлигуудыг хэрэгжүүлэх талаар яамдууд хангалтгүй ажиллаж байгаад Путин маш сэтгэл дундуур байжээ. Үүний сацуу, шинэ Ерөнхий сайд Михаил Мишустин засгийн газарт эрс өөрчлөлтүүд хийнэ гэж мэдэгдсэн нь зарим сайд нарыг засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргах нь зүйтэй гэсэн Путиний заавар-зөвлөмжийг биелүүлэх гэж буй хэрэг хэмээн улс төр судлаачид дүгнэж байна.
Медведевийг орлогчоо болгосон нь
Ингээд Путин Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргаар ажиллахыг Медведевт санал болгосон нь өөрийнхөө орлогч болгохоор дуудсан хэрэг юм. Түүнчлэн Медведев эрх баригч намын даргаар хэвээр үлдэх боловч 2024 онд ямар өөрчлөлтүүд гарах вэ гэдэг нь том асуудал мөн...
Мишустиныг Ерөнхий сайдаар томилсон 6 шалтгаан
В.Путин яагаад Михаил Мишустины нэрийг ОХУ-ын Ерөнхий сайдын албан тушаалд дэвшүүлсэн бэ? Үүнд 6 үндсэн шалтгаан байгааг Болгарын “Стандарт” сонинд дурдсан байна.
Мишустины засгийн газраас юу хүлээж болох вэ?
Ерөнхийлөгч В.Путин Д.Медведевийн халааг авах хүнээр Оросын татварын албаны даргыг нэрлэсэн нь “гэнэтийн санамсаргүй” шийдвэр байсан тухай дээрх сонинд онцлон тэмдэглэсэн байна.
Янз бүрийн хувилбарууд яригдаж байсан. Харин төрийн албанд 20 жил ажилласан өндөр албан тушаалтныг Путин сонгосон нь ямар шалтгаантай вэ? Дашрамд дурдахад, төрд 20 жил ажиллах явцдаа Мишустин “Дойчбанк”-ны харьяа нэгэн хөрөнгө оруулалтын компанид 2 жил удирдах албан тушаал хашсан байна. Мишустиныг Ерөнхий сайдаар томилохоор шийдвэрлэсэн нь дор хаяж 6 шалтгаантай гэдгийг “Стандарт” сонинд дурджээ.
Мишустиныг барууныхан хүндэтгэн үнэлдэг
1.Мишустин бол төрийн удирдлагын тогтолцоонд инновацийг нэвтрүүлэх талаар манлайлан ажилладаг хүмүүсийн нэг юм. Тэрбээр татварын албанд автоматжуулалтын чиглэлд шинэчлэл хийж, цахим гарын үсэг, татвар төлөгчийн хувийн дугаар зэргийг нэвтрүүлсэн байна. Мөн татварын байгууллагуудад нэг цонхны үйлчилгээг бий болгожээ.
2.Мишустин бол хатуу гараар удирддаг хүн. Бизнесийн салбарт маш нарийн тодорхой хяналт тогтоосон хүн гэж түүний тухайд ярьдаг. Мишустины үед маш өргөн хүрээтэй татварын шалгалтуудыг явуулж байсан боловч тэрбээр өөрөө ярихдаа “татвар-бизнесийн харилцаанд эв найртай байхыг үргэлж эрхэмлэсээр ирсэн” гэдэг.
3.Мишустин олон улсын татварын байгууллагуудтай амжилттай хамтран ажиллажээ. Үүний тод жишээ бол Орос улс мөнгө угаах, оффшор бүст мөнгө нуух явдалтай тэмцэх зорилгоор хэрэгжиж буй BEPS олон улсын төсөлд оролцож байгаа явдал юм. Төслийн хүрээнд Орос улс татварын мэдээлэл солилцох системд нэгдсэн ба ингэснээр улс орон бүрийн талаарх шаардлагатай мэдээллийг онлайнаар авах боломжтой болсон байна. Төсөлд оролцож байгааг Путин сайшаажээ.
4.Шинэ технологи, шинэ программ хангамж ашигласны үр дүнд хурааж буй татварын мөнгөн дүн дээд амжилт тогтоохоор хэмжээнд хүрч байна. 2017 онд хураасан татварын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 20 хувиар, 2018 онд 23 хувиар тус тус өссөн ба 2018 онд татварын орлого 21,3 их наяд рубльд хүрсэн нь Орос улсын нэн шинэ түүхэн дэх дээд амжилт юм.
5. Путинтэй найз нөхдийн харилцаатай бөгөөд 2015 онд тэрбээр “Эх орны өмнө гавьяа байгуулсны төлөө” IV зэргийн одонгоор шагнуулсан байна. Путин, Мишустин нар Хоккейн шөнийн лигт хамт тоглодог ба Мишустин хоккейн ЦСКА багийн хөгжөөн дэмжигч ажээ.
6.Мишустин бол хангалттай хэмжээний орлоготой хүн. Түүний хувийн амьдралын талаарх мэдээлэл төдийлөн их байдаггүй боловч тэрбээр татварын тайлангаа олон нийтэд ил болгожээ. 2018 онд Мишустин эхнэрийн хамтаар 65 сая рублийн орлого олсон ба эхнэрийнх нь цалин хоёр дахин нэмэгдсэн аж.
Хамгийн сүүлд ирсэн мэдээллийг үзвэл, Төрийн Дум дахь “Нэгдмэл Орос” намын бүлэг Мишустиныг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн байна.
Эх сурвалж: Б.Адъяахүү /sonin.mn/