Би ер нь гадаад дотоодоор их ч явлаа их ч юм үзлээ их ч олон хүнтэй танилцлаа их ч олон үндэстэн ястан харлаа. Тэр дундаас миний Монголын залуусыг гүйцэх мундаг эр хүн үнэндээ харсангүй ээ, гүээ нээрээ худлаа шаампардаж байгаам биш шүү!
Шүтээд байдаг европууд чинь эмэгтэй хүнтэй болзохоороо тооцоогоо хүртэл хувааж төлдөг юм байна, нүд хөмсөг болсон хөөрхөн сайхан гээд байдаг энэтхэгүүд чинь болохоор эхнэрээрээ хамаг хүнд юмаа бариулчаад өөрөө ичих ч үгүй хажууд нь тамхиа сороол алхаад байдаг юм байна.
Нөгөө баяныг нь гайхаад байдаг Арабууд чинь болохоор өөдөөс нь жоохон л үг сөрвөл эр нөхрөө доромжиллоо гээд чирч гаргаад нүдээд алчихдаг юм байна. Харин нөгөө сайхан солонгосууд чинь бол хэдэн том биетэй залуу харчихвал найз охиноо хаяад хар эрчээрээ зугтчихдаг юм байна.
Ивий дээ манай Монгол залуус найз охинтойгоо хамт явахдаа хэдэн залуус байсан ч хамаагүй хамгаалж байна гэж баахан нүдүүлсэн ч өвдөхгүй байна өө гээд зогсох байх даа? Ивий дээ манай Монгол залуус хоолонд дааж мөнгөтөй юм шиг жүжиглэж жүжиглэчихээд, гэртээ харихдаа автобусны ч мөнгөгүй 10-аад буудал алхахдаа ч болзсон эмэгтэйгээ бодсоор инээмсэглэн алхалж байна байх даа?
Хөөрхий дөө манай Монгол залуус архичин арчаагүй л гээд доошоо ороод байна, эцсийн эцэст цалин гэж нэг жоохон юм авснаа эхнэртээ загнуулан загнуулан өгөхдөө гомдох нь битгий хэл миний хань хүнээс юугаараа дутахав, нэг булга аваад өмс гэж хэлчихээд өөрөө хэдэн жил нэг муу хужаа куртикээ өмсөөл явж байгаа байх даа?
Монгол бүсгүйчүүд минь сайхаан сайхан, дэлхийн аль ч улсын ямар ч залуу миний монголын хацар гоо охидод унаж тусалгүй л яахав. Тэгэхдээ тэр хар шар нөхдүүд чинь хэзээ ч Монгол эр хүний ноён нурууг нөхөж чадахгүй ээ.
Харь эр ямар ч гоё байгаад Монгол эр нөхрийн хайр халамжийг хэзээ ч гүйцэж дийлэхгүй ээ.
Эх сурвалж: Фэйсбүүк