Ерөнхийлөгч Дональд Трампыг огцруулах тухай хэлэлцүүлэг эхэллээ
АНУ-ын дээд шүүхийн ахлах Жон Робертс сенатын гишүүдийн хамт Ерөнхийлөгч Дональд Трампад хариуцлага тооцох буюу "impeachment" хийх тухай хэлэлцүүлгийг албан ёсоор эхлүүлсэн байна.
АНУ-ын төлөөлөгчдийн танхим Трампыг эх орноосоо урвасан, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн гэсэн 2 зүйл ангид буруутгасан тогтоолыг сенатын дээд танхимд өргөн барьсны дагуу энэхүү хэлэлцүүлэг эхлэж байгаа юм.
Энэхүү хэлэлцүүлэг нь шүүх хурал маягаар явагдах бөгөөд Трампад хариуцлага тооцох эцсийн хэлэлцүүлэг энэ сарын 21-нд явагдах юм. Трампад хариуцлага тооцон албан тушаалаас нь огцруулахад Сенатын танхимын нийт гишүүдийн гуравны хоёр нь санал өгөх ёстой юм.
Харин АНУ-ын сенатын олонх суудлыг Трампын бүгд найрамдах нам эзэлдэг учраас түүнийг огцруулах нь бараг боломжгүй зүйл гэж шинжээчид үзэж байгаа юм.