Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн 30 жилийн доод түвшинд хүрээд байна
2019 оны БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь 6.1 хувьд хүрсэн нь өнгөрсөн 30 жилийн хамгийн доод үзүүлэлт болжээ. Үүнтэй харьцуулбал 2018 онд Хятадын ДНБ 6.6 хувиар нэмэгдэж байсан юм. Гэхдээ гэхдээ гадаадын болоод дотоодын эдийн засагчид эдийн засгийн өсөлт энэ хэмжээнд байна хэмээн тооцож байсан учир үүнд гайхах зүйл байхгүй гэж тус улсын эдийн засгийн судалгааны хүрээлэн мэдэгджээ.
Хятадын эдийн засгийн статистикийн судалгааны газар 2018 оны эхээр 2019онд ДНБ 6.5 хувиар өмнө хэмээн тооцоолж байсан юм. Харин энэхүү таамаг нь 2019 оны 6-р сард 6.4 болж буурсан бөгөөд мөн оны наймдугаар сард 6.3 хүрсэн байна. Дээрээс нь 2019 онд Хятадын нэг иргэнд ноогдох дундаж орлогын хэмжээ 30,000 юань болж буурсан нь 2018 оныхоос 8 хувь буурсан үзүүлэлт болжээ.
Ийнхүү Хятадын эдийн засаг суларч байгаа нь АНУ-тай 9 сарын турш үргэлжлүүлж буй худалдааны дайнтай холбоотой. юм. АНУ Хятадаас экспортолж буй бараанд нийт 300 тэрбум ам.долларын татвар ногдуулаад байгаа нь гэрлийн хурдаар өсч байсан дэлхийн хамгийн том зах зээлтэй оронд асар хүндээр тусаад байгаа юм.