Америк улс "Аль-Каида"-гийн томоохон удирдагчийг устгасан болохоо нууцалж байсан нь ил болжээ
АНУ-ын Батлан хамгаалах яам нь алан хядах "Аль-Каида" бүлэглэлийн томоохон удирдагчийн нэг болох Асим Умарыг устгасан болохоо нууж байсан нь ил болов.
Энэхүү мэдээллийг нэр нь үл мэдэгдэх эх сурвалж дэлгэсэн бөгөөд тэрбээр хэд хэдэн барууны хэвлүүдээр дамжуулан зэрэг Асим Умарын үхлийн талаар мэдээллийг цацсан гэнэ.
Батлан хамгаалах яамны төлөөлөгч энэ үйлдлээ "Талибантай хийх цаашдын хэлэлцээрm хүндрэл учруулж болзошгүй улмаас хийсэн" гэж тайлбарласан байна.
АНУ-ын цэргийнхэн 2019 оны 9-р сарын 23-нд Афганистан улсын Хелманд мужид байрлах Муса Кала дахь нуувчид Умарыг хөнөөсөн юм. Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ болон Талибан хоёрын хооронд хийх тохиролцоог цуцалснаас хоёр долоо хоногийн дараа энэхүү ажиллагаа явагдсан аж.
Дээрх цэргийн ажиллагааны бэлтгэлийг маш нууц байдалд хийсэн бөгөөд түүний ачаар Талибан болон Аль-Кайда бүлэглэлүүдийн Зүүн Азид хийхээр төлөвлөж байсан алан хядах ажиллагааг зогсоож чадсан байна. Ажиллагааны үеэр амиа алдсан 17 хүний дунд талибанчуудын хяналтад байдаг Нав Зад мужийн цэргийн командлагч Хажи Махмуд байв.
АНУ Афганистан дахь Талибан бүлэглэлтэй эвлэрэх асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Залмай Халилзад “энх тайвны” хэлэлцээрийн үеэр Талибанчууд Аль-Кайдатай харилцаагаа тасална гэж мэдэгдсэн юм. Гэхдээ Умар Tалибанчуудтай хамтарч ажилласаар байсан нь дээрх хэлэлцээрт томоохон хүндрэл учруулсаар байжээ.
Умар бол дайралтад алагдсан цорын ганц Аль-Каидагийн гишүүн биш. Умарын баруун гар, Аль Кайдагийн тусгай хүчин гэгддэг Хелманд хэмээх алан хядагчдын ахлагч Файзани, "тэсэрч дэлбэрэх бодисын мэргэжилтэн" Аль Раид зэрэг онц ноцтой алан хядагчид мөн амиа алдсан байна.
Энэ ажиллагааны дараа дээрх нуувчаас холгүй явж байсан зургаан пакистан эмэгтэйг саатуулсан бөгөөд тэдний нэг нь Умарын эхнэр болохыг тогтоожээ. Афганистаны Аюулгүй байдлын үндэсний газрын мэдээлснээр бусад 14 “аюултай террорист”-ыг мөн олзолсон аж.
Энэхүү мэдээлэл ил болсны дараа АНУ-ын батлан хамгаалах яам Умарын нас барсныг баталгаажуулж, Умарын цогцосны зургийг албан ёсны сайт дээрээ байршуулав.
Аль-Каида болон Талиба Умарын үхлийг баталгаажуулаагүй ч түүний амийг хороосныг үгүйсгээгүй байна. Аль-Каидатай харилцаагаа нуун дарагдуулах сонирхолтой байгаа Талибанчууд түүний үхлийн мэдээллийг "дайсны хуурамч суртал ухуулгын нэг хэсэг" гэж нэрлэжээ.
АНУ-ын Афганистан дахь цэргүүд Умарын үхлийг талаар мэдэж байсан бөгөөд Батлан хамгаалах яам үүнийг мэдэгдсэнээс хойш цэргийн албан хаагчид, офицерууд нэрээ нууцлах нөхцөлтэйгөөр хэвлэл мэдээллийн байгууллагуудад ажиллагааны талаар зарим нэг нууц баримтуудыг дэлгэж эхэлжээ. Харин АНУ-ын Батлан хамгаалах яам тэдгээр мэдээллүүдийг үгүйсгэж байгаа гэнэ.
"Long War Journal" хэмээх сэтгүүл нь энэ талаар хэд хэдэн холбогдох хүнээс удаа холбогдон хэвлэлийн талаар тайлбар өгөхийг хүссэн боловч хариу аваагүй байна.