НАСА, Дэлхийн цаг уурын хүрээлэн, Их Британийн цаг уур судлал гэсэн 3 том агентлагийн мэдээлж байгаагаар өнгөрсөн 10 жилд хүн төрөлхтний түүхэнд байгаагүй дулаан жилүүд болж өнгөрсөн байна.
Мөн сүүлийн таван жилд дэлхийн дундаж температур цельсийн 1 хэмээр өссөн нь эрдэмтдийн тооцоолж байснаас хэд дахин хурдан байжээ.
Цаг уурчдын үзэж байгаагаар энэ үзэгдэл 2020 онд илүү нэмэгдэх хандлагат байгаа аж.
ДЭЛХИЙН ДУНДАЖ ХЭМИЙН ӨСӨЛТ
1850 оноос хойших дэлхийн дундаж хэмийн өсөлт /цельс/
Дэлхийн цаг уур судлалыг хүрээлэнгийн мэдэгдэж байгаагаар 2019 оны 12-р сар нь сүүлийн 170 жилд байгаагүй дулаан өвлийн сар болжээ. Дэлхийн цаг уур судлалын хүрээлэн дэлхийн дундаж хэмгийн анх 1850 онд тооцоолж байсан юм. Тэр цагаас хойш дэлхийн хэм дунджаар цельсийн 1.2 хэмээр өссөн байна.
Өнгөрсөн оны 7-р сард Франц улсад 46 хэм хүрч халсан нь байгалийн гамшигт тооцогдсон юм. Мөн Герман, Нидерланд, Бельги, Люксенбург, Их Британид урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрч халсан билээ.
НҮҮРС ХҮЧЛИЙН ХИЙ
Температур үргэлжлэн нэмэгдэхийн хэрээр эрдэмтэд дэлхийн дулаарлын гол хүчин зүйл болсон нүүрс хүчлийн ялгаралтыг бууруулах тал дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Харамсалтай нь эдийн засаг болоод улс төрийн шалтгаанаас болон тэдний ажилд зарим нэг саад үүссээр байна.
Тухайлбал, Их Британи жил бүр НҮБ-ын цаг уурын бага хурлыг зохион байгуулах гэж хичээдэгч зарим улс орнууд оролцохоос татгалзсанаас болоод тухайн хурал удаа дараа цуцлагдсан юм.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд дэлхийд тэргүүлэхийг хүсч байгаа ч түүнийг өрсөлдөгчид нь улс орны өмнө хүлээсэн зарим үүргээ мартлаа хэмээн буруутгаж эхэлжээ.
Мөн тус улсад үүсээд байгаа санхүүгийн хүндрэлээс болоод түүний эхлүүлсэн байгаль орчинд ээлтэй төслүүд хангалттай дэмжлэг авч чадахгүй байна.
Энэ мэтчлэн дэлхийн улс орнуудын цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэх гэсэн оролдлогууд улс төр, эдийн засгийн шалтгаанаас болоод зогсонги байдалд орсон хэвээр. Хэдийгээр дэлхий даяар нүүрс хүчлийн хийн ялгаралтыг бууруулахыг хичээж байгаа ч дээрх шалтгаанаас болоод төдийн үр дүнд хүрээгүй хэвээр байгаа юм.