Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно
"Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо мэс засалд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа билээ.
Санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан эмчилгээ хийлгэхэд бэрхшээл гарч байгаа тул Монголын урлагийн салбарын олон уран бүтээлчид нэгдэн, уран бүтээлч гэр бүлд туслах "Хос зүрхээ хамгаалъя" хандивын аян өрнүүлэх, рок попын “Niciton & Friends”, мэргэжлийн урлагийн байгууллагуудын “Аравт”тоглолт хийхээр болсон юм. Тоглолтын уран бүтээлчид тодорчээ.
“Niciton & Friends” тоглолт хоёрдугаар сарын 1-нд 17:00 цагаас болох ба тоглолтод “Харанга”, “Соёл-Эрдэнэ”, “Хурд”, “Титэм”, “Камертон”, “Хар сарнай”, “Сүнс”, "Люмино" хамтлаг, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Б.Дашдондог, Ж.Алтанцэцэг, дуучин С.Сэрчмаа, Т. Дэлгэрмөрөн, хийлч Ч.Дэлгэрцэцэг, дуучин Г.Анхмаа, Наагий, Наки нарын уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөхөөр болжээ.
Тасалбарын үнэ:
“Niciton & Friends” тоглолт: 30,000, 40,000, 60,000 төгрөг
“Аравт” тоглолт: 25,000 төгрөг.