Хятад болон Америк шинээр гэрээ байгуулж худалдааны дайныг эцэслэв
Хятадын төв радио телевизийн мэдээ: Орон нутгийн цагаар 1-р сарын 15-нд Хятад, Америкийн худалдаа, эдийн засгийн анхан шатны гэрээнд гарын үсэг зурах ёслол Америкийн цагаан ордонд боллоо.
Гарын үсэг зурах ёслолд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Хятад, Америкийн худалдаа, эдийн засгийн иж бүрэн хэлцлийн Хятадын талын ахлагч Лю Хэ үг хэлж, Хятад, Америк хоёр орон гол талыг чухалчилж, зөрчил маргаанаа хяналтдаа авч, худалдаа, эдийн засгийн анхан шатны гэрээг байгуулсан нь Хятад, Америкт төдийгүй дэлхий нийтэд ашигтай юм гэжээ.
Тэрбээр үг хэлснийхээ дараа АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай Хятад, Америкийн худалдаа, эдийн засгийн анхан шатны гэрээнд албан ёсоор гарын үзэг зурсан байна.
Эх сурвалж: mongol.cri.cn