Япон улсад "Корона" вирусээр халдварласан тохиолдол илэрчээ
Аль хэдийн нэг өвчтөний амь насыг авч, хэдэн арван хүнд халдварласан Хятадаас илэрсэн шинэ коронавирусаас болж Ази даяар түгшиж байна.
Үхлийн хүнд хэлбэрийн амьсгалын замын цочмог хам шинж (SARS) болон Ойрх Дорнодын амьсгалын замын хам шинж (MERS) -тэй нэг төрөл болох гэр корона вирус нь Хятадын төвийн хамгийн том хот болох Ухан хотоос анх илэрсэн билээ. Тэгвэл өнөөдөр буюу 1-р сарын 16-ны өдөр Таиландад аялж байгаад нутагтаа ирсэн Японы иргэнээс корона вирус илэрсэн болох батлагджээ
Энэ дэгдэлт нь Цагаан сарын баяраа тэмдэглэж буй Зүүн Азийн бусад орнууд дунд аюулын харанга дэлдсэн хэрэг болов. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа судлаачид одоо тус вирусийг судалж байгаа боловч дорвитой үр дүнд хүрч чадаагүй байна.
АНУ-ын Халдварт өвчин судлалын хүрээлэнгийн эрдэмтэд тус вирусийг хүнээс хүнд дамжих боломжтой эсэх нь тодорхойгүй байгаа гэж мэдэгдсэн юм.
ХЯТАДААС ӨӨР ХОЁР УЛСАД ХАЛДВАР ИЛЭРСЭН
Пүрэв гаригт Японы эрх баригчид Вухан хотод очсон иргэн вирусын халдвар авсан болохыг батлав.
Тус иргэн нь 30-аас насны эрэгтэй бөгөөд Токиогоос баруун өмнө зүгт байрлах Канагава мужид эрэгт амьдардаг аж. Тэрбээр 1-р сарын 3-нд Вухан хотод байхдаа өндөр халуурч эхэлсэн бөгөөд гурав хоногийн дараа Японд буцаж ирээд шинжилгээ өгснөөр вирусийн халдвар тээж байгаа нь илэрсэн гэж Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэв.
Тэрбээр Вухан хотод байх даа холбоотой далайн бүтээгдэхүүний зах дээр очиж үзээгүй гэжээ.
Таиландын эрх баригчид хэдхэн хоногийн өмнө Вухан хотод жуулчлах зорилгоор аялаад ирсэн жуулчнаас вирусийн халдвар илэрч хорио цээрийн дэглэмд орсон тухай мэдээлсэн билээ.
Ингэснээр Хятадаас гадна хоёр оронд коронавирусын халдвар илэрсэн юм.
Тус хоёр халдвар илэрсэн иргэн хэдийгээр далайн бүтээгдэхүүний зах дээр очоогүй гэж мэдэгдсэн ч бусад амьтад, тэр дундаа шувуу, туулай, могойг зардаг газруудаас явсан нь ил болсон. Үүнээс болоод мэргэжилтнүүд дунд тус вирус SARS, MERS зэрэг амьтнаас хүнд халддаг вирус байж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна.
ХҮНЭЭС ХҮНД ХАЛДАХ УУ?
Хүнээс хүнд халдах тухай асуудал нэн чухал юм. Энэ сарын 10-д Хятад улсын Цагаан сарын аяллын улирал эхэлсэн учраас эрх баригчид энэ тал дээр онцгой анхааран ажиллаж байна. Хэдэн зуун сая хятадууд гэр бүлдээ очиж шинэлэхээр галт тэрэг, автобус, онгоцонд сууж хэдэн өдрийн турш аялдаг энэ үеэр хүнээс хүнд халддаг үхлийн аюултай өвчин асар их хор хөнөөл тарих боломжтой юм.
Хятадын эрүүл мэндийн байгууллагууд болон ДЭМБ нь хүнээс хүнд халдварлах "тодорхой нотолгоо" байхгүй гэж мэдэгдсэн бөгөөд эрүүл мэндийн ажилтнууд шинэ корона вирус нь зөвхөн амьтнаас халдварладаг болохыг нотлохоор ажиллаж байна. Гэхдээ Тайланд улсын эрүүл мэндийн удирдлагууд мэдэгдэлдээ "Хүнээс хүний халдвар дамжих боломжийг хасахгүй" гэж дурдсан нь аж.
Одоогийн байдлаар халдвар авсан нь батлагдсан хүмүүсийн нэг болох 29 настай Хятад залуу зах дээр ажиллаж байх даа халдвар авсан гэж мэдэгдээд байгаа юм. Харин түүний эхнэрээс шинжилгээ авах үед ямар нэг халдвар авсан гэх тэмдэг илрээгүй гэжээ.
"SARS" ШИГ АЮУЛТАЙ БИШ
Одоогийн байдлаар шинэ корона вирус нь SARS эсвэл MERS шиг үхлийн аюултай биш гэдгийг тогтоогоод байна. Тус вирусийн шинж тэмдэг нь халуурах, ханиалгах зэрэг бөгөөд олон өвчтөн амьсгалахад хүндрэлтэй байгаа аж.
Пүрэв гаригийн байдлаар зургаан өвчтөн хүнд байдалд байна. Тэдгээрийн дотроос зарим нь бөөр, элэгний дутагдалд орсны дээр хоёр нь сэхээн амьдруулах тасагт байгаа гэж Хятадын Эрүүл мэндийг хамгаалах газрын халдварт өвчний ахлах мэргэжилтэн Лай Вай-эр хэлэв.
2003 онп дэгдсэн SARS-тай харьцуулахад дэгдэлтийн хамрах хүрээ, халдвар авсан хүмүүсийн биеийн байдал зэрэг нь харьцангуй аюул багатай түвшинд байна гэж хэж болохоор хэмжээнд байгаа аж.
Хонконгийн мэргэжилтнүүдийг Вухан хотод зочлохыг урихаас гадна хятадын судлаачид шинэ коронавирусын геномын дарааллыг ДЭМБ-тай хуваалцжээ.
"Хүнээс хүнд дамжих халдвар, халдварын хэлбэр, нийтлэг өртөх эх үүсвэр, илрээгүй байгаа асимптоматик эсвэл бага зэргийн шинж тэмдгийн тохиолдол байгаа эсэхийг тогтоохын тулд мэдээлэл солилцох шаардлагатай байна" гэж ДЭМБ-ын мэдэгдэлд дурджээ.