Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улсын төрийн Думын өмнө илтгэл тавьсан байна. Тус илтгэлийнхээ үеэр тэрбээр үндсэн хууль шинэчлэл хийх ёстой гэж мэдэгдсэн бөгөөд танилцуулсан юм. Илтгэл дууссаны дараахан ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах болсноо мэдэгджээ.
"Бүх нийтийн санал асуулгаар улс орны үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах багц багц дээр санал хураалтыг явуулах шаардлагатай гэж үзэж байна" гэж хэлсэн ч Путин санал асуулга явуулах өдрийг товлоогүй байна.
Тэрбээр хууль тогтоогчдод Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг нэрлэх боломжийг олгох үүднээс үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг санал болгов. Ерөнхийлөгч эдгээр томилгоог хийх бүрэн эрхийг одоо дөнгөөрөө эзэмшиж байгаа аж.
"Энэ нь парламент болон парламентын намуудын үүрэг, ерөнхий сайд болон бүх Засгийн газрын гишүүдийн бүрэн эрх, хараат бус байдлыг нэмэгдүүлэх болно. Бид олон нийтийн санаа бодлыг хүндэтгэж чадсан тохиолдолд хүчирхэг Орос улсыг байгуулах боломжтой болно." гэж Путин хэлэв.
Тэрбээр ерөнхийлөгч болохыг хүссэн хэн бүхэнд тавих шалгуурыг чангатгахыг хүсч байгаагаа илэрхийлэв. Одоогийн байдлаар шалгуурыг хэрхэн чангатгах вэ гэдгээ тэрбээр мэдэгдээгүй байна.
ОХУ-ын шинэ Ерөнхий сайд Михаил Мишустин
Путинд огцрох өргөдлөө өгсөн Ерөнхий сайд Дмитрий Медведев Оросын нөлөө бүхий Аюулгүй байдлын зөвлөлийн шинэ орлогч даргаар томилогджээ. Тэрбээр найман жилийн турш Ерөнхий сайдаар ажилласан юм.
"Энэ бол Путин олон жилийн турш түүний талд байсан Медведевт итгэж буйгаа харуулах явдал юм. Эдгээр өөрчлөлтүүд нь эрх мэдлийн бүтцэд өөрчлөлт орсон байгааг харуулж байна." гэж Тасс агентлагийн сэтгүүлч Александра Годфроид хэлэв.
Засгийн газар огцорсноос хэдхэн цагийн дараа Путин 53 настай Холбооны татварын газрын дарга Михаил Мишустиныг шинэ Ерөнхий сайдаар томилов.
Мишустин пүрэв гарагт парламентын доод танхимд батлах санал хураалт явуулна гэж РИА агентлаг мэдээлэв.