2020 оны дэлхийн хамгийн хүчирхэг гадаад паспорттай 10 улс
"Олон улсын агаарын тээврийн агентлаг" 2020 оны хамгийн хүчирхэг гадаад паспорттай орнуудын жагсаалтыг гаргажээ. Тус байгууллага нь нийт 193 орны паспортуудыг шалгаж үзсэний үндсэн дээр тус жагсаалтыг гаргадаг юм. Тухайн паспортын хүчийг гэдэг нь тухайн улсын иргэн хэдэн оронд визгүй нэвтрүүлэх эрхтэй вэ гэдгээр нь тодорхойлогддог юм.
Энэ жилийн жагсаалтыг Япон улс 191 оронд зорчих эрхтэйгээр тэргүүлсэн бол Афганистан улс ердөө 26 оронд зорчдогоороо удаалжээ.
Мөн энэ жил Саудын Араб 179 орны иргэдийг визгүй нэвтрүүлдэг гэдгээрээ хамгийн нээлттэй орноор нэрлэгдсэн байна.
ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮЧИРХЭГ ГАДААД ПАСПОРТТАЙ 10 УЛС
- 10. Словак, Литва, Унгар (181 оронд визгүй зорчино)
- 9. Шинэ Зеланд, Мальта, Чех, Канад, Австрали (183 оронд визгүй зорчино)
- 8. АНУ, Их Британи, Норвеги, Грек, Бельги (184 оронд визгүй зорчино)
- 7. Швейцарь, Португал, Нидерланд, Ирланд, Австри (185 оронд визгүй зорчино)
- 6. Швед, Франц (186 оронд визгүй зорчино)
- 5. Испани, Люксембург, Дани (187 оронд визгүй зорчино)
- 4. Итали, Финлянд (188 оронд визгүй зорчино)
- 3. Өмнөд Солонгос, Герман (189 оронд визгүй зорчино)
- 2. Сингапур (190 оронд визгүй зорчино)
1. Япон (191 оронд визгүй зорчино)
Мөн тус жагсаалт нь дэлхийн хамгийн хүч багатай буюу цөөн оронд визгүй нэвтрэх эрхтэй гадаад паспортуудыг танилцуулсан байна. Эдгээр орнуудын иргэд нь 40-өөс бага оронд визгүй зорчих эрхтэй юм.
ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮЧ БАГА ГАДААД ПАСПОРТТАЙ 8 УЛС
- 8. Хойд Солонгос, Судан (39 оронд визгүй зорчино)
- 7. Балба, Палестин (38 оронд визгүй зорчино)
- 6. Ливи (37 оронд визгүй зорчино)
- 5. Йемен (33 оронд визгүй зорчино)
- 4. Сомали, Пакистан (32 оронд визгүй зорчино)
- 3. Сири (29 оронд визгүй зорчино)
- 2. Ирак (28 оронд визгүй зорчино)
1. Афганистан (26 оронд визгүй зорчино)
МОНГОЛ УЛСЫН ИРГЭД ВИЗГҮЙ ЗОРЧИХ БОЛОМЖТОЙ ОРНУУД
Монгол улсын хувьд 2020 оны нэгдүгээр сарын байдлаар 23 улс руу бүх төрлийн, 23 улс руу дипломат болон албан паспорттай монгол иргэд визгүй зорчих боломжтой байна.
Харин Украин улс руу визгүй зорчихдоо албан ёсны урилга авах ёстой аж.
Ингээд дээрх орнуудыг танилцуулъя:
Д/д |
Улс орон |
Зорчих нөхцөл |
Визгүй зорчих хугацаа |
Хүчин төгөлдөр болсон огноо |
1 |
Хятад |
Бүх төрлийн паспорт |
30 хүртэл хоног |
1989.03.30 |
2 |
Филиппин |
Бүх төрлийн паспорт |
21 хүртэл хоног |
1994.05.13 |
3 |
Малайз |
Бүх төрлийн паспорт |
30 хүртэл хоног |
1994.06.06 |
4 |
Казахстан |
Бүх төрлийн паспорт |
90 хүртэл хоног |
1994.12.02 |
5 |
Израйль |
Бүх төрлийн паспорт |
30 хүртэл хоног |
1996.03.12 |
6 |
Хонконг /БНХАУ/ |
Бүх төрлийн паспорт |
14 хүртэл хоног |
1998.06.18 |
7 |
Киргиз |
Бүх төрлийн паспорт |
90 хүртэл хоног |
1999.12.04 |
8 |
Куба |
Бүх төрлийн паспорт |
30 хүртэл хоног |
2001.10.08 |
9 |
Макао /БНХАУ/ |
Бүх төрлийн паспорт |
90 хүртэл хоног |
2004.07.03 |
10 |
Лаос |
Бүх төрлийн паспорт |
30 хүртэл хоног |
2007.10.14 |
11 |
Tайланд |
Бүх төрлийн паспорт |
30 хүртэл хоног |
2008.01.13 |
12 |
Беларусь |
Бүх төрлийн паспорт |
90 хүртэл хоног |
2013.09.04 |
13 |
Турк |
Бүх төрлийн паспорт |
30 хүртэл хоног |
2013.10.10 |
14 |
Серби |
Бүх төрлийн паспорт |
90 хүртэл хоног |
2013.11.08 |
15 |
ОХУ |
Бүх төрлийн паспорт |
30 хүртэл хоног |
2014.09.03 |
16 |
Бразил |
Бүх төрлийн паспорт |
90 хүртэл хоног |
2015.09.21 |
17 |
Индонез |
Бүх төрлийн паспорт |
30 хүртэл хоног |
2016.03.22 |
18 |
Сингапур |
Бүх төрлийн паспорт |
30 хүртэл хоног |
2017.06.08 |
19 |
Украин* |
Бүх төрлийн паспорт |
90 хүртэл хоног /Албан ёсны урилгатай тохиолдолд/ |
- |
20 |
Аргентин |
Бүх төрлийн паспорт |
90 хүртэл хоног |
2018.02.19 |
21 |
Уругвай |
Бүх төрлийн паспорт |
30 хүртэл хоног |
2018.06.10 |
22 |
Чили |
Бүх төрлийн паспорт |
90 хүртэл хоног |
2018.12.29 |
23 |
Узбекистан |
Бүх төрлийн паспорт |
30 хүртэл хоног |
2019.02.01 |
ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТ |
||||
24 |
Румын |
Дипломат паспорт, албан паспорт |
30 хүртэл хоног |
1974.10.14 |
25 |
БНАСАУ |
Дипломат паспорт, албан паспорт |
90 хүртэл хоног |
1986.11.14 |
26 |
Словак |
Дипломат паспорт, албан паспорт |
90 хүртэл хоног |
1992.06.26 |
27 |
Чех |
Дипломат паспорт |
90 хүртэл хоног |
1992.06.26 |
28 |
Вьетнам |
Дипломат паспорт, албан паспорт |
90 хүртэл хоног |
2000.01.07 |
29 |
Мексик |
Дипломат паспорт, албан паспорт |
90 хүртэл хоног |
2001.11.09 |
30 |
Энэтхэг |
Дипломат паспорт, албан паспорт |
90 хүртэл хоног |
2005.12.23 |
31 |
Болгар |
Дипломат паспорт, албан паспорт |
90 хүртэл хоног |
2011.01.18 |
32 |
Кипр |
Дипломат паспорт, албан паспорт |
90 хүртэл хоног |
2011.03.30 |
33 |
Польш |
Дипломат паспорт, албан паспорт |
90 хүртэл хоног |
2011.06.29 |
34 |
БНСУ |
Дипломат паспорт, албан паспорт |
90 хүртэл хоног |
2012.05.31 |
35 |
Камбож |
Дипломат паспорт, албан паспорт |
30 хүртэл хоног |
2012.08.27 |
36 |
Кувейт |
Дипломат паспорт, албан паспорт |
90 хүртэл хоног |
2013.04.16 |
37 |
Перу |
Дипломат паспорт, албан паспорт |
90 хүртэл хоног |
2013.04.30 |
38 |
ХБНГУ |
Цахим дипломат паспорт |
90 хүртэл хоног /зөвхөн цахим дипломат паспорт/ |
2013.05.08 |
39 |
Бруней |
Дипломат паспорт, албан паспорт |
14 хүртэл хоног |
2013.07.01 |
40 |
Колумб |
Дипломат паспорт, албан паспорт |
30 хүртэл хоног |
2013.09.23 |
41 |
Франц |
Дипломат паспорт |
90 хүртэл хоног |
2013.10.26 |
42 |
Мьянмар |
Дипломат паспорт, албан паспорт |
30 хүртэл хоног |
2013.11.18 |
43 |
Эстони |
Цахим дипломат паспорт |
90 хүртэл хоног /зөвхөн цахим дипломат паспорт/ |
2014.04.28 |
44 |
Латви |
Дипломат паспорт, албан паспорт |
90 хүртэл хоног |
2014.06.12 |
45 |
Итали |
Дипломат паспорт |
90 хүртэл хоног |
2014.07.14 |
46 |
Туркменистан |
Дипломат паспорт, албан паспорт |
30 хүртэл хоног |
2015.06.03 |
47 |
Унгар |
Дипломат паспорт, албан паспорт |
90 хүртэл хоног |
2016.05.18 |
48 |
Япон |
Дипломат паспорт |
30 хүртэл хоног |
2016.11.15 |
49 |
Балба |
Дипломат паспорт, албан паспорт |
90 хүртэл хоног |
2016.12.19 |
50 |
Албани |
Цахим Дипломат, Цахим албан паспорт |
90 хүртэл хоног |
2017.03.30 |
51 |
Хорват |
Дипломат паспорт, албан паспорт |
30 хүртэл хоног |
2017.04.26 |
52 |
Мальта |
Дипломат паспорт, албан паспорт |
30 хүртэл хоног |
2018.02.08 |
53 |
Литва |
Дипломат паспорт, албан паспорт |
30 хүртэл хоног |
2018.04.29 |
54 |
Швейцарь |
Дипломат паспорт, албан паспорт |
90 хүртэл хоног |
2018.06.16 |
55 |
Азербайжан |
Дипломат, албан/сервис паспорт |
90 хүртэл хоног |
2019.02.07 |
56 |
Армян |
Дипломат паспорт, албан паспорт |
30 хүртэл хоног |
2019.06.02 |
БУСАД ХӨНГӨЛӨЛТ |
||||
57 |
АНУ |
Монгол Улсын иргэдэд 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз олгоно. |
2001.07.06 |
|
58 |
ИБУИНВУ |
Монгол Улсын иргэдэд 1 удаа 6 сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, 6 сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгохоор, Их Британийн дипломат паспорт эзэмшигч иргэд Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчихоор харилцан тохиролцсон. |
2009.06.29 |
|
59 |
Канад |
Монгол Улсын энгийн паспорттай иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттай иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз олгоно. |
2013.06.04 |
|
60 |
Япон |
Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ "Богино хугацааны олон удаагийн виз" олгох шийдвэр гаргасан. |
2015.08.10 |
|
61 |
Швейцарь |
Монгол Улсын энгийн паспорттай иргэдэд 3-5 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгоно. |
2018.06.16 |
|
Бусад оронд визтэй зорчино |