2020 оны "Оскар"-т хамгийн олон төрөлд нэр дэвшсэн 5 киног шүүмжлэх нь...
Энэ долоо хоногийн эхээр 2020 оны Оскарын наадамд өрсөлдөх кинонуудыг тодруулсан билээ. Тэдгээр кинонууд дундаас "Joker", "1917", "The Irishman" зэрэг бүтээлүүд дор хаяж 10 төрөлд нэр дэвшээд байгаа нь олон хүний гайхшралыг төрүүлжээ. Мэдээж хэрэг дээрх бүтээлүүд нь үнэхээр сайн болж чадсан ч энэ жил хэтэрхий цөөн тооны хэдхэн кино хэтэрхий олон төрөлд нэр дэвшлээ хэмээх маргаан цахим ертөнцөд дэгдээд байгаа аж. Үнэхээр ч 2019 онд нээлтээ хийж үзэгчид болон шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан хэрнээ Оскарын нэг ч төрөлд нэр дэвшээгүй олон бүтээл байгаа юм. Энэ үүднээс та бүхэнд хэтэрхий олон төрөлд нэр дэвшсэн 5 кино, тэдний өмнөөс нэр дэвших ёстой байсан бүтээлүүдээс хүргэж байна.
1 Joker
"Jojo Rabbit" нь найруулагч Тодд Филлипс /Todd Phillips/ болон жүжигчин Хуакин Финикс /Joaquin Phoenix/ нарын хамтарсан бүтээл юм. Кинонд Артур Флек хэмээх залуугийн амьдрал уруудан, арагүйн эрхэнд галзуурч Жокер хэмээх хорон санаатан болж байгааг харуулдаг аж.
Хэдийгээр "Joker" нь үнэхээр сайн бүтээл болж чадсан ч нийт 11 төрөлд нэр дэвшихээр хэмжээний кино биш гэж кино шүүмжлэгчид үзжээ. Үнэхээр ч киноны гол дүр нэг дээр хүн хангалттай зовох юм бол хүссэн бүхнээ хийх эрхтэй болдог мэтээр дүрслэгдсэн нь олон шүүмжлэгчдийн дургуйг хүргэсэн юм.
2 The Irishman
Найруулагч Мартин Скорсези бүх цаг үеийн шилдэг найруулагчийн нэгт зүй ёсоор тооцогддог. Түүний шинэ бүтээл "The Irishman" нь мафийн амьдралыг харуулдаг бөгөөд үнэхээр ч үзэгчдийн таашаалыг бүрэн хүлээсэн байна.
Харамсалтай нь "The Irishman" Мартин Скорсезигийн өмнөх бүтээлүүдийг бодвол арай л сул болсон юм. Түүнээс гадна киноны гол дүрийн жүжигчид болох Аль Пачино, Роберт Дениро, Жой Пеши нар бүгд шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшсэн юм. Тэд үнэхээр сайн жүжигчид хэдий ч энэ кинон дээрх жүжиглэлт нь тийм ч сайн болоогүйг шүүмжлэгчид хүлээн зөвшөөрсөн билээ. Тэдний оронд харин "Uncut Gem" киноны гол дүрийг бүтээсэн Адам Сэндлэр /Adam Sandler/, "Parasite"-ийн гол дүрийг бүтээсэн Чой Вүү Шик /Choi Woo Shik/ нар нэр дэвших эрхтэй байсан гэж үзэж байгаа хүмүүс олон байгаа юм.
3 1917
Дэлхийн 1-р дайны үед чухал захидал хүргэх үүрэг хүлээсэн хоёр цэргийн тухай тухай өгүүлдэг энэ киног зарим шүүмжлэгчид "өнгөцхөн", "хоосон үзэгдэлтэй" гэж нэрлэсэн боловч "1917" кино нь 10 номинацад нэр дэвшсэний дунд шилдэг найруулагч багтсан байна.
Харамсалтай нь 2019 онд нээлтээ хийсэн олон тооны эмэгтэй найруулагчтай бүтээлүүдийн нэг нь ч тус номинацад нэр дэвшээгүй юм. Тэдний заримаас дурдвал:
- Лорене Скафария /Lorene Scafaria/ "Hustler",
- Мариэль Хеллер /Marielle Heller/ "A Beautiful Day in the Neighborhood",
- Оливия Уайлд /Olivia Wilde/ "Booksmart",
- Лулу Ван /Lulu Wang/ "The Farewell",
- Грета Гервиг /Greta Gerwig/ "Little Women" нарыг нэрлэж болно.
4 Once Upon a Time in Hollywood
Леонардо Ди Каприо /Leonardo DiCaprio/, Брэд Питт /Brad Pitt/, Маргот Робби /Margot Robbie/ нарын гол дүрийг бүтээж Күэнтин Тарантино /Quentin Tarantino/-ийн найруулсан "Once Upon a Time in Hollywood" кино нь 2019 онд үзэгчдийн хүртээл болохдоо хүлээлт үүсгээд байсан ч үзэгчдийн санаанд хүрсэн бүтээл болж чадаагүй юм. Мөн "Once Upon a Time in Hollywood" нь эмэгтэйчүүдийг дорд үзсэн өнгө аястай болохыг хэд хэдэн шүүмжлэгч дурдсан байжээ.
Харин тус кино нь Оскарын 6 номинацид нэр дэвшсэн бөгөөд үүний оронд өөр олон кино нэр дэвших эрхтэй байсан гэж кино шүүмжлэгчид үзэж байгаа юм. Жишээ нь 18-р зууны Францад үйл явдал нь өрнөдөг "Portrait of a Lady on Fire" бол өнгөрсөн жилийн шилдэг кинонуудын нэг байсан бөгөөд "Little Women" кино хэтэрхий цөөн номинацид нэр дэвшсэн болохыг олон хүн хүлээн зөвшөөрсөн юм.
5 Жүжигчин Скарлет Йохансон
Энэ жил жүжигчин Скарлет Йохансон /Scarlett Johansson/ "Marriage Story" киноны дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчин, "Jojo Rabbit" киноны дүрээрээ шилдэг туслах эмэгтэй жүжигчин гэсэн 2 төрөлд зэрэг нэр дэвшжээ. Хэдийгээр тус 2 кино нь сайн бүтээлүүд болж чадсан ч Скарлет Йохансоны жүжиглэлт аль алинд нь нэр дэвшихээр сайн болж чадаагүй.
Түүний оронд "Us" киноны гол дүрийг тун чадварлагаар бүтээж чадсан жүжигчин Нионг'о /Nyong'o/, "Hustlers" кинонд карьерынхаа хамгийн сайн жүжиглэлтийг харуулж чадсан Женнифер Лопез /Jennifer Lopez/ нарын хэн хэн нь нэр дэвших эрхтэй болохыг кино шүүмжлэгчид нэг дуугаар хүлээн зөвшөөрсөн юм.