Тэрээр XX зууны Домог болсон хүн, Жүжигчин, орчин үеийн нармай нээдэг киноны эцэг, Тулааны урлагийн нэрт мастер, философич сайн эцэг, сайн найз, житкундо тулааны урлагийг үндэслэгч байж чадсан юм. Түүнийг хүмүүс зөвхөн кино жүжигчин байсан гэж боддог. Гэтэл тэрээр энэ их амжилтанд хүрэхийн тулд хэрхэн тэмцэж, хэрхэн сурч мэдэн бэрхшээл саад бүрийг давсныг нь сайн мэддэггүй. Тэрээр өрнө дорнын ухааныг сурч өөрийн бэрхшээл саад бүрээ давсаар байсан юм. Тэрээр ази хүн гэж ямар болохыг дэлхийд харуулсан Азийн хүнгэнсэн луу юм. Гадаад хүнтэй гэрлэж дэлхийн олон үндэстний хүмүүст хайр дурлалаараа арьс өнгө шашин шүтлэг харгалзахгүй гэрлэх боломжийг олгосон байдаг.
Тэрээр өөрт нь шавь болох гэж ирсэн хэнийг ч болов ялгалгүй сэтгэлээсээ заан сургаж хамтран бэлтгэл хийдэг байжээ. Амьдрал дээр Брюс инээх хөгжих, онигоо ярьж хошигнох дуртай хүн байж. Үргэлж л бэлтгэл сургуулалтаа хийдэг байв. Бас гэр бүлээ хэзээ ч мартдаггүй байлаа. Нэг өдөр Чак норис гэрт нь бэлтгэл хийхээр очих үед Брюс аль хэдийн бэлтгэлээ эхэлсэн байсан гэдэг. Тэр гэдсэн дээрээ хүү Брэйндоноо суулгаад гартаа гантил бариад цохилтоо давтаад хөлөндөө хүндрүүлэгч зүүн хөлөөрөө өшиглөлтөө давтдаг байжээ. Мөн хүүхэдтэйгээ ярин тоглох зуураа Мухамед Алигийн тоглолтыг үзэн боксийн арга мэхийг түүний хөдөлгөөнийг судалж байсан гэдэг.
Тэрээр маш олон туршалтуудыг өөр дээрээ хийж байсан гэдэг бөгөөд одоогийн тамирчдын хэрэглэдэг нэмэлт тэжээл уураг шиг өөрийн гэсэн шинэ коктель уудаг байв. Тэр нь түүхий татсан мах сүү түүхий өндөг гурваас бүрддэг байв. Өөрийгөө цахилгаанаар цохиулдаг байжээ. Энэ мэтчилэн сонирхолтой зүйлүүд их билээ. Мөн түүнийг үхэлд хүргэсэн зүйл бол бэртэл байсан юм. Тэрээр нэгэн бэлтгэлийн үеэр нуруугаа гэмтээв.
Эмчид үзүүлтэл шинжилгэний хариу нь хэзээч ахиж хөл дээрээ явахгүй гэж гарчээ. Тэрээр эхэндээ маш их сэтгэлээр унасан ч 6 сар хэвтрээс хөл дээрээ босох тэмцэл хийснээр үр дүнд хүрч хоёр хөл дээрээ боссон юм. Энэ үеэс л тэрээр эрчимтэй бэлтгэл хийх болж дэлхий дахинд өөрийгөө мөнхөлсөн юм. Уг бэртэл нь бүрэн эдгээгүй байсан бөгөөд эмчилгээндээ маш хүчтэй өвчин намдаах эм хэрэглэдэг байсан ба нэгэн өдөр өөр эм ууснаас болж реакц өгсөн юм. Гэсэн хэдий ч тэрээр мөнх амьдарсаар л, одоо болтол дэлхийн олон залуусыг тулааны урлагт дуртай болгох үлгэр дууриаллаа үргэлжлүүлсээр л. Араасаа мянга мянган залууст кинонд тоглох болон амжилттай тамирчин болох үлгэр дууриаллыг үзүүлсээр л байна.
Н. Алтанхуяг
Posted by Altan Nergui on Friday, March 20, 2015