Хятадын төрийн өмчит компани Засгийн газрыг шүүхэд өгчээ

Хятадын төрийн өмчит компани Засгийн газрыг шүүхэд өгчээ

Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших Гурванбулагийн ураны ордын хайгуулын лицензийг эзэмшигч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Эмээлт майнз" компани Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа Цөмийн энергийн комисс, Ашигт малтмал, Газрын тосны газрыг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргажээ. Тус компани энэ сарын 9-ний өдөр нэхэмжлэл гаргаад байгаа бөгөөд одоогоор Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй байгааг эх сурвалж мэдээллээ.

“Эмээлт майнз”  компани нь цөмийн Энергийн тухай хуульд заасан хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоогүй тухай болон тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээлгэж өгөхийг даалгах тухай тусгасныг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх мэдээлсэн хэдий ч нэхэмжлэлийг хүлээн авах эсэх шийдэгдээгүй байгаа гэлээ. "Эмээлт майнз" компанийн толгой компани болох Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “СNNC International” мэдэгдэл гаргаж, хайгуулын лицензийн хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэлээ гаргасан зэргийг харгалзан үзэж энэхүү хуулийн маргаанд нэлээд итгэлтэй байгаагаа дурдсан байгаа юм. Хэдий тийм боловч энэ маргааныг хэлэлцэх хугацааг хойшлуулах, эсвэл нэхэмжлэгчийн талд таатайгаар шийдэгдэхгүй бол Монгол дахь энэхүү хайгуулын төслийн алдагдлыг 211.18 сая хонгконг доллараар тооцно гэдгээ мэдэгдсэн байсан юм.

“Эмээлт майнз” компани нь Монгол Улсын Засгийн газар 51 хувийг нь эзэмших нөхцөлтэйгөөр хамтарсан компани байгуулж, ураны ордын ашиглалтын лиценз авахаар 2012 оноос бэлтгэж эхэлжээ. Гэхдээ Монголын Засгийн газрын төлөөлөл солигдсон гэсэн шалтгаанаар энэ асуудал хойшилсоор ирснийг “СNNC International” компанийн мэдэгдэлд дурджээ. Хонгконгт бүртгэлтэй “СNNC International” буюу “China National Nuclear Corporation” нь 100 хувь цөмийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг, БНХАУ-ын цорын ганц Төрийн өмчит компани юм.

Хоёр улсын хоорондын ураны салбарын хамтын ажиллагааг харах юм бол Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Цөмийн энергийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хятадын Үндэсний цөмийн корпораци буюу дээрх Төрийн өмчит компани хооронд харилцан ойлголцлын санамж бичигт 2010 оны зургаадугаар сарын 1-ний өдөр гарын үсэг зурж байжээ. Улаанбаатарт болсон уг санамж бичигт гарын үсэгзурах ёслолын ажиллагаанд тухайн үеийн  ЦЭГ-ын дарга С.Энхбат Хятадын Үндэсний цөмийн корпорацийн захирал Сун Чин нар гар оролцсон байдаг. Энэ нь урд хөрш болон манай Засгийн газар хооронд тодорхой хэмжээний хэлцэл хийгдсэн гэсэн үг.

Харин түүнээс хойш манай улсыг үүргээ биелүүлээгүй гэж хятадын ураны салбарынхан шүүмжилж шүүхэд хандаад буй нь энэ. Харин үүнээс өмнө Хятадын төрийн өмчит уг корпораци өдийг хүртэлд нэхэмжлэл гаргаагүй байсан нь сонирхолтой. Олон улсын шинжээчид энэ талаар тайлбарлахдаа, 2017 оноос зах зээлд шар нунтгийн үнэ буурсан байсантай холбон тайлбарлаж байна.

 Тухайлбал, Казахстан улс мөн оны эхэнд шар нунтаг үйлдвэрлэлээ 2,000 тонноор бууруулахаа мэдэгдсэн, Камеко корпораци 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр Канад дахь Мак-Артур Ривер уурхайн олборлолтоо зогсоох тухай, Казатомпром компани ирэх 3 жилийн хугацаанд шар нунтаг үйлдвэрлэлээ 20% бууруулах тухай тус тус мэдэгдсэн. Харин БНЭУ дараачийн 15 жилд ураны үйлдвэрлэлээ 10 дахин өсгөх тухай, БНХАУ 2019 онд 5 шинэ цөмийн эрчим хүчний станц ашиглалтад оруулахаа тус тус мэдэгдсэнээс уран хэрэгцээ нэмэгдэх шинжтэй байна гэж дэлхийн 127 улсад салбартай, эдийн засгийн судалгааны тэргүүлэгч байгууллага болох “Focus Economics” мэдээлжээ.

Дэлхийн хэмжээнд нийт 57 реактор баригдаж байгаа тул энэ салбарын эрэлт нийлүүлэлт сэргэж байгааг онцолжээ.  Зах зээлийн шинжээчдийн мэдээлснээр, БНХАУ 20, ОХУ 6, БНЭУ 6, Ойрх Дорнодод 4, БНСУ 4, Беларусь 2, Финлянд 1 цөмийн реактор барьж байгуулж байгаатай холбоотойгоор ураны хүдрийн баяжмалын эрэлт, нийлүүлэлт нэмэгдэх хандлагатай байна гэж зах зээлийн шижээчид үзэж байна.

Ийнхүү урд хөрш шинээр 5 цөмийн эрчим хүчний станц ашиглалтад оруулж нүүрсний хэрэглээгээ багасгах зорилт тавьсан нь манай улсын Засгийн газрын шүүхэд дуудах үндэслэл болсон бололтой. Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Дэлхийд олборлож буй нийт ураны 2/3-ыг Казахстан, Австрали, Канад улсад олборлож байна. Нийт олборлож буй ураны 50%-ийг газрын дор уусган олборлох аргаар олборлож байна.

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА), Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ) хамтран 2 жил тутам ураны олборлолт, эрэлт, нийлүүлэлтийн талаар “Улаан ном” нэртэй тайлан гаргадаг бөгөөд “Улаан ном 2016”-д дэлхий хэмжээнд килограммыг нь 130 хүртэл ам.доллараар олборлох боломжтой нийт 5.7 сая тонн геологийн нөөцтэй гэж бүртгэжээ. Үүнээс Монгол Улс 141.5 мянган тонн нөөцтэй эхний 10 байранд багтаж байна.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419