НДШ-ээ нөхөн төлснөөр энэ онд 34.8 мянган хүн шинээр тэтгэвэрт гарна
Малчин, хуваариа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль 2017 онд батлагдсан. Харин хуулийн хэрэгжилт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Ингэснээр малчин, хуваариа хөдөлмөр эрхлэгчид нэг удаа нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх юм.
Ингэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөгийн 10 хувь буюу сард 42 мянган төгрөгөөр тооцох юм. Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээлснээр урьдчилсан тооцоогоор нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх 88.1 мянган хүн байгаа гэнэ. Түүнчлэн нөхөн төлснөөр энэ онд 34.8 мянган хүн тэтгэвэрт гарах юм байна.