Иран улс Америкийн баазыг пуужингаар харвахын өмнө анхааруулга өгсөн байжээ
1-рс арын 3-нд Ираны генерал Америкийн цохилтод өртөж амиа алдсан билээ. Үүний хариуд Ираны тал Ирак дахь Америкийн цэргийн баазуудад пуужингийн цохилт өгсөн билээ.
Тэгвэл одоо гарч байгаа мэдээллээр бол иранчууд энэ цохилтыг хийхийн өмнө “Танай нутаг дахь Америкийн цэргийн баазуудыг пуужингаар харвах болно” гэж Иракийн талд халдлага болохоос 6 цагийн өмнө мэдэгдсэн байжээ.
Харин энэ мэдээллээ нэг их нууцлаагүй юу, эсвэл албаар АНУ-д энэ мэдээг санаатай, санаагүй алдахаар байдлаар дамжуулснаар Америкийн цэргийн бааз дахь цэргүүд нь амжилттай зайлан холдож амжсан байна. Ираны мэдэгдлээр бол “Хариугаа сайн авсан, АНУ дахиж янз бүрийн халдлага, аллага үйлдэхгүй бол бид ч гэсэн зүгээр байна” гэж мэдэгджээ. Энэ бол гадаад ертөнцөд зориулсан мэдээлэл. Харин дотооддоо бол цэргийн бааз дахь 80 гаруй хүнийг алж шархдуулсан, олон барилга байгууламж, дэд бүтцийг нь сүйрүүлсэн гэх мэдээлэл тараасан юм.
АНУ-ын хувьд иранчууд хариу цохилт хийвэл 52 байг тэр даруй томахавк далавчит пуужингаар газрын хөрснөөс арчина гэж ярьж байсан боловч түүнээс өөр мэдэгдэл гаргаагүй байна.