Монголын оюун ухааны академи АНУ-ын Лос-Анжелес хотод салбараа нээхээр болжээ. Энэ талаар тус академийн захирал Х.Хатанбаатар цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв. Тэрбээр ирэх сарын эхээр АНУ-ыг зорьж, гадаад дахь анхны салбарынхаа нээлтэд оролцохоор төлөвлөжээ.
Ой тогтоолтын спортоор хичээллэгсдийн тоо хурдацтай өсч байгаа билээ. Хүүхэд багачуудын оюуны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй уг спортоор Монголын хүүхэд залуус сүүлийн жилүүдэд эрчимтэй хичээллэж байгаа юм. Тэд өнгөрсөн оны сүүлд л гэхэд олон улсын чанартай олон тэмцээн уралдаанд оролцож дэлхийн амжилтыг шинэчлэн тогтоогоод байна.
Үүнийг олон улсын тамирчид онцлон, гаднын зарим хэвлэлд Монгол Улсын ой тогтоолтын тамирчдын амжилттай суралцаж буйг ихэд сонирхон судлах болсон. Магадгүй тийм ч учраас Монголын оюун ухааны академийг АНУ-д салбараа нэйхэд нааштайгаар хүлээн авсан байх. Монгол Улсын ой тогтоолтын тамирчид Америк, Англи, Герман, Хятад, Хонконг, Сингапур зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдак уншлагын тэмцээнд амжилттай оролцож медалийнхаа тоог 1077 болгож дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байгаа юм.
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин