Э.Бат-Үүл, Н.Номтойбаяр нар нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлжээ
Хотын дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгджээ.
Тодруулбал, Хотын дарга асан Э.Бат-Үүл залууст боломж олгож нэрээ татаж байгаагаа намын нөхдийн хүрээндээ ярьсан байна.
Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр намынхаа удирдлагуудад ирэх 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн тухай зарим хэвлэл онцолжээ.