Иран Улсын гол найдвар болсон цорын ганц олимпийн медальт эмэгтэй тамирчин Кимиа Ализадех иргэншлээ сольж, Нидерланд руу урважээ.
Энэхүү шийдвэрээ тэрбээр “Эх орны маань эмэгтэйчүүд эрхээ эдэлж чадахгүй байна” хэмээн тайлбарлажээ.
Мөн Ираны улс төрийн системийг худалч, шударга бус, дулдуйдсан, хоёр нүүртэй хэмээн шүүмжилж, цаашид таеквондогоос илүү эрүүл, аюулгүй, аз жаргалтай амьдралыг хүсч байна гэжээ.
Өдгөө 21 настай Кимиа Ализадех 2016 онд таеквондогийн төрөлд хүрэл медаль хүртсэнээр Ираны түүхэнд анхны бөгөөд цорын ганц олимпийн медальтан болсон юм.
Сонирхуулахад тэрбээр Токиогийн олимпод оролцохоор Нидерландад бэлтгэлээ хийж байгаа аж.