УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг ТЕГ-ын дарга Б.Хурцын хүү Тайван зодов. Архины шилээр гэмтээсэн тул Солонгос улсад эмчлүүлэхээр явсан, зодооны бичлэг цагдаад бий гэсэн мэдээлэл байгаа юм. Үүнээс гадна Булган аймагт нэр дэвших зорилго бүхий эрхмүүд тойрог булаалдан зодоон цохион дээрээ тулсан. Улсын цолтой бөхчүүдийг хоёр хуваан дуудсан зодолдсон гэх мэдээлэл байна. Мөн л цагдаад бүртгэлтэй ч олон нийтэд мэдээлэхээс нууцалсан гэх.
Гишүүд хүсэхгүй бол цагдаа мэдээлэхгүй үүрэг хүлээдэг юм уу даа. Ямартай ч дархан эрхтэй Н.Номтойбаяр Ж.Бат-Эрдэнэ нар овилгогүй, олигархи, авлигач этгээдүүдэд зодуулсан гэх мэдээлэл түгээд байна. Tойрог булаалдсан, мөнгөөр бүхнийг шийдээд сурсан нөхдүүд УИХ-ын сонгуулиар бие биенээ зодох нь бүү хэл алуулж мэдэх юм.
Б.Жаргалсайхан