Инфляцийг хөөргөдөг сарууд айсуй

Инфляцийг хөөргөдөг сарууд айсуй

Ирэх саруудад Монголын цагаан сар, эмэгтэйчүүдийн, цэргийн баяр гээд иргэдийн худалдан авалт нэмэгдэх тэмдэглэлт үйл явдал олон болно.  Иргэдийн мах, гурил, ногоо болон бусад бараа бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэнэ. Өнгөрсөн оны III улиралд махны үнийн өсөлтөөс шалтгаалж инфляци гаарч 10.5 хувьд хүрснээс Монголбанк инфляцийн суурь төсөөллөө нэмэгдүүлж найман хувьд хүргэж байсан. Түүнчлэн  төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны сүүлийн саруудад нэлээд өссөнтэй холбоотой байсан. Тухайлбал, дулаан, цахилгааны үнэ, дээд боловсролын төлбөр нэмэгдсэн нь инфляцийн 0.8 нэгж хувийг бүрдүүлэхэд нөлөөлсөн гэж тухайн үед үзэж байв. 

Эдгээр нь нийлүүлэлтийн шалтгаантай инфляци юм. Нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийг Төвбанк өмнөх төсөөллөөр оны төгсгөлд буурна гэж үзэж байсан. Гэвч энэ бууралт нь төсөөллөөс харьцангуй бага байгаа учраас инфляцийн төсөөллийг нэмэгдүүлэх шалтгаан болсон гэсэн тайлбарыг хийж байв. Харин эрэлтийн шалтгаантай инфляцийн хувьд харьцангуй тогтвортой хэвээр байсаар  2020 оны эхний сартай золголоо. Өнөөдөр  инфляцийн хэмжээ улсын хэмжээнд 5.2, бодлогын хүү 11 хувьтай байна.

Энэ тохиолдолд эдийн засгийн онолоор бол зээлийн хүү зургаа орчим хувьд байх ёстой харагдаж байгаа ч импортоос  шалтгаалсан эдийн засагтай манай улсын хувьд зээлийн хүүг дээрх хэмжээнд хүртэл буулгасан тохиолдолд инфляци хөөрөгдөх  эрсдэлтэй.  Харин үйлдвэрлэгч буюу экспортлогч орон байсан бол зээлийн хүүг буулгасан ч инфляци үүсэхгүй байх дарамтаас хол байх байв. Тухайлбал, Солонгос, Японд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 80 гаруй хувийг дотооддоо үйлдвэрлэж тэр хэмжээгээр гадагшаа экспортолдог.

Тиймээс энэ орнуудад инфляци өснө, буурна гэсэн ойлголт байдаггүй. Харин өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ ихэнхийг гаднаас авдаг манай орны хувьд зээлийн хүү буурах боломжгүй байсаар ирсэн. Намартаа 10 хувьд хүрч байсан инфляци өдгөө 5.2 хувьтай болж  иргэдийн худалдан авах чадвар огцом уруудсанг статистик харуулж байна. Үүнийгээ дагаад гадаад валюттай харьцах төгрөгийн ханш өдөр өдрөөр суларч ирэх саруудад хүндхэн сорилт дагуулж мэдэхээр болоод байна. Төгрөгийн хадгаламжаа ам.долларт шилжүүлж буй энэ нөхцөлд  бэлэн мөнгө зах зээлд ихээр нийлүүлэгдэж инфляци гаарах шийдвэрийг эрх баригчид өнгөрсөн долоо хоногт баталсан. Монголын уламжлалт баяр цагаан сар нэг сарын дараа болно.

Энэ нь инфляци өсөх нэг шалтаг. Мах болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ эрэлтээ дагаж өсөхөөс гадна ам.долларын ханш энэ сарын 9-нд 2744 төгрөг болж нэг сарын  өмнөхтэй харьцуулахад 40 орчим төгрөгөөр нэмэгдээд байна. Гэхдээ Төвбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангахад анхаарна гэдгээ илэрхийлсэн. Гэвч энэ нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх эсэх нь эргэлзээтэй боллоо. Тэтгэврийн тэглэлт,  сонгуулийн жилтэй холбоотойгоор  халамжийн шинжтэй бэлэн мөнгө гар дээр эргэлдэж гадагшаа урсдаг.  Инфляци, бодлогын хүү хоёр нэг оронтой тоонд байх нь эдийн засагт эерэг нөлөөтэй гэдэг. Учир нь энэ хоёрын  зөрүү нь банкны зээлийн хүүгийн хэмжээг илэрхийлдэг.  Гэвч манай улсын хувьд энэ нь боломжгүй байсаар ирснийг дээр хэлсэн.

Орчин үед төвбанкуудын мөнгөний бодлогын үндсэн зорилт нь үнийн тогтвортой байдал буюу нам дор түвшний, хэлбэлзэл багатай инфляци болж байна. Энэ нь эдийн засаг тогтвортой байх нэг суурь бөгөөд мөнгөний бодлогоор эдийн засагт оруулах гол хувь нэмэр юм. Төвбанкууд энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд “инфляцийг онилох бодлого”-ыг хэрэгжүүлдэг. 

Төвбанк хэдийгээр инфляцийг нам түвшинд хадгалах бодлогыг авч хэрэгжүүлсний дүнд инфляцийг таван хувьд авчирсан ч ирэх саруудад дээрх нөхцлүүдээс  гадна шатахууны үнийн өсөлт ч эргээд  10 хувь руу  аваачих магадлалтай хэмээн эдийн засагчид хэлээд эхэллээ.  Учир нь АНУ, Ираны дайны хор нөлөөгөөр нефтийн үнэ нэмэгдсэн байна. Үүнээс шалтгаалж  ОХУ шатахууны үнээ нэмэх нь тодорхой боллоо хэмээн шинжээчид онцолсон. Тэгвэл манайд нийлүүлэлтээс шалтгаалсан шатахууны үнийн өсөлтөөс инфляци өсөх дүр зураг айсуй. Нөгөөтэйгүүр нийлүүлэлтээс шалтгаалсан инфляцийн өсөлтийн нөлөөлөл  12 сарын дараа арилдаг гэдэг. Тэгэхээр 2020 онд инфляцийг найман хувьд барихаар төсөөлж буй Төвбанкны хүлээлт оны эхнээс  хурдаа авахаар айсуй. Энэ хурд магадгүй 10 хувьд хүрч 2020 онд хэвээр хадгалагдах  эрсдэл бусад шалтгаас үүдэлтэй. Эдийн засаг ямар байх тухайд олон улсын байгууллагуудаас таамаг дэвшүүлж байна. Азийн хөгжлийн банк ДНБ-ий өсөлтийг 2020 онд 6.1 хувьд байхаар төсөөлсөн бол 2019 онд 6.7 байхаар төсөөлж байжээ.  Түүнчлэн инфляцийг 2020 онд 7.5 хувьд байна гэсэн бол  2019 онд 8.5 байна гэжээ.  Харин урсгал тэнцэл энэ онд 13 хувьтай байх аж. Олон улсын валютын сангаас гаргадаг Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын судалгаанд 2020 онд ДНБ-ий өсөлт  6.3 хувь инфляци 7.1 хувьд ДНБ-д эзлэх урсгал тэнцэл -10.8 хувь байна гэсэн байна.

 

 

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419