Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлжээ
Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлжээ. ЦЕГ-ын албан ёсны сайтад мэдээлснээр
"Танд энэ хүний талаар өгөх мэдээлэл байгаа бол доор байрлах МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УТСАНД холбогдож цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг хүсье.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулиас
14.2. Иргэдээс авсан мэдээлэл үндэслэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд цагдаагийн байгууллага төлбөрийг олгоно.
14.5. Цагдаагийн байгуулага мэдээллийн нууцыг чанд хадгалж, шаардлагатай бол мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах үүрэгтэй.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс эрүүгийн 1802001240165 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "тодорхой хүнтэй уулзахыг хориглох" хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны дараагаар буюу 2019 оны 08 дугаар сард хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй дээрх ажлын хэсгийн мөрдөгч нарт мэдэгдэлгүйгээр Монгол Улсын хилээр гадагш зорчин, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд заасан яллагдагчийн үүргийг зөрчсөн тул түүнийг эрэн сурвалжилж байна.
ӨМСӨЖ ЯВСАН ХУВЦАС:
БИЕИЙН ЕРӨНХИЙ БАЙДАЛ:Ерөнхий хэлбэр: Шулуун, Биеийн төрх: Ердийн, Нэр: Шулуун,
СОДОН ШИНЖ ТЭМДЭГ:
МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ: 11327045" гэжээ.