ОУВС тэтгэврийн зээлийг тэглэснээр Монгол улс хууль зөрчлөө гэж мэдэгджээ
Өчигдөр УИХ-ын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх, тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн үнэ бүхий үнэт цаас олгох хуулийн төслийг баталсан билээ.
Тус шийдвэрийг гаргасны дараахан ОУВС Монгол улсын эрх баригчдыг 2017 онд хийсэн хийсэн гэрээг зөрчлөө хэмээн мэдэгджээ. ОУВС-гийн Улаанбаатарт суугаа бүрэн эрхт төлөөлөгч энэхүү мэдэгдлийг хийсэн бөгөөд тэрбээр "манайхаас Монгол улсад үзүүлж байгаа санхүүгийн тусламжийн хүрээнд энэхүү үйлдэл нь нийцэхгүй болно" гэжээ. Дээрээс нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан энэхүү шийдвэр нь Монгол улсын өрийн ДНБ-д эзлэх хэмжээг хоёроос дөрвөн хувиар нэмэгдүүлэхийн хажуугаар төгрөгийн ханшийг сулруулах эрсдэлтэй болохыг анхааруулжээ.
Ерөнхийлөгч Х.Баттулгын ажлын хэсэг баасан гарагт тайлбар өгөх хүсэлтэд хариу өгсөөгүй байна.
Монгол Улс 2017 онд ОУВС болон бусад байгууллагуудаас эдийн засгийн тогтворжуулалтын багцын хүрээнд 5.5 тэрбум ам.долларын зээл авч, гадаадын хөрөнгө оруулалтыг хумих, түүхий эдийн экспортын орлогын хэмжээг нэмэгдүүлэх, валютын эсрэг төгрөгийн ханш уналтыг зогсоохыг оролдсон билээ.
Тус зээлийг авахдаа манай засгийн газар засгийн газрын зардлыг танах үүднээс үүднээс зарлагыг бууруулах, татварыг нэмэгдүүлэхээр тохиролцсон юм. Мөн төсвийн сахилга батыг сахиулахын тулд манай Засгийн газар төсийн шинэчлэлт хийж, банк санхүүгийн салбарыг зохицуулах арга хэлбэрийг сайжруулахаа амласан байдаг аж.