Чихэрлэг ундаа тогтмол уудаг хүүхдүүд намхан, бүдүүн болдог

Чихэрлэг ундаа тогтмол уудаг хүүхдүүд намхан, бүдүүн болдог

Бүх төрлийн чихэрлэг ундаанд агуулагдах үндсэн найрлага нь сахар буюу түргэн задардаг энгийн нүүрс-ус байдаг. 100мл ундаанд дунджаар 12гр сахар агуулдаг бол 500мл нэг савтай ундаанд 60 гр сахар буюу 12 ширхэг ёотон агуулна гэсэн үг.

Уг нь хүн идээ, ундаагаараа уураг, өөх тос, нүүрс-ус, эрдэс, амин дэм зэрэг шимт бодис авах учиртай. Гэтэл чихэрлэг ундаанд хүний биед тустай шимт бодис байдаггүй. Харин хоосон илчлэг өгөх сахар л агуулна. 60гр сахар 240ккал илчлэг үүсгэдэг. Энэхүү илүүдэл илчлэгийг бүрэн шатаахын тулд 20 мин тасралтгүй гүйх шаардлагатай болно.

Харин шатааж чадахгүй бол илчлэг нь илүүдлээр нөөцлөгдөнө. Нөөцлөгдөхдөө бодисын солилцооны хувиралд орж триглицерид буюу өөх болж хэвлий, арьсан доор, дотор эрхтнүүдэд байршиж хадгалагдана. Хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний V судалгааны дүнгээр 2011-2017 оны хооронд Монгол хүүхдүүдийн дунд илүүдэл жин, таргалалт 7 дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл 6-11 насны 3 хүүхэд тутмын 1 нь илүүдэл жин, таргалттай болжээ.

ЧИХЭРЛЭГ УНДАА ХООЛНЫ ДУРШИЛ БУУРУУЛЖ, ДОНТОЛТ ҮҮСГЭДЭГ

Чихэрлэг ундаанд агуулагдах сахароз нь уусан даруйд хоол боловсруулах замд түргэн шимэгдэж цусанд глюкоз болон хүрнэ. Цусанд дахь глюкозын хэмжээ нэмэгдсэн үед нойр булчирхайгаас инсулин даавар ялгардаг. Инсулин нь цусан дахь глюкозыг эсрүү нэвтрүүлэх түлхүүр үүрэг гүйцэтгэхээс гадна өөхөн эдээс лептин дааврын ялгарлыг дэмжинэ.

Лептин даавар тархины гипоталамус хэсэгт очиж цадалтыг үүсгэнэ. Иймд чихэрлэг ундаа уусан дариуд цадалт үүссэнээр хоолны дуршил буурдаг хэрнээ чихэрлэг зүйл нэмж хэрэглэх дуршил нэмэгдэж донтолт үүснэ. Үүний учир нь өнөөх сахарын нөлөөгөөр тархинд домамин хэмээх биологийн идэвхит нэгдэл үүсч мэдрэлийн эсэд очиж нөлөөлснөөр амтнаас авах таашал мэдрэмж үүснэ. Сахарнаас таашал авдаг репепторын тоо нэмэгдсэнээр мэдрэлийн эс тэрхүү допаминаа нэхэж эхэлдэг байна. Ингээд л чихэрлэг ундаа уумаар санагдах болно доо. Нэмж хэлэхэд архинд донтох, тамхинд донтох нь сахаранд донтохтой яг ижил механизмаар өрнөнө. Иймд архи, тамхинд донтох чихэрлэг ундаанд донтох нь агаар нэг юм.

Өсөж бойжиж яваа хүүхдэд уураг, өөх тос, нүүрс-ус, эрдэс, амин дэм агуулсан шим тэжээллэг хүнс ус агаар мэт хэрэгтэй. Гэтэл чихэрлэг ундаанд донтсоноор хоолны дуршил буурч шим тэжээлийн дуталд орж эхэлдэг. Үүний нөлөөгөөр өсөлт удааширч, булчингийн масс буурч эхэлдэг.

ОНЦГОЙ ТАТВАР НОГДУУЛАХ ЗАМААР ЧИХЭРЛЭГ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ БУУРДАГ

Монгол улсын 10-64 насны хүн амын 70 хувь нь чихэрлэг ундаа, 69 хувь нь хийжүүлсэн ундаа, 45 хувь нь цай, кофендоо сахар нэмэлтээр хэрэглэдэг болохыг АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн сургуулийн судлаачид “Монгол улсын хүүхэд, насанд хүрэгчдийн чихэрлэг ундааны хэрэглээ” судалгаагаар тогтоожээ. Мөн тус судалгаагаар Монгол улсад нэг жилд 210 сая литр сахартай ундаа худалдаалагдаж, сахартай ундааг худалдан авахад 522 тэрбум төгрөг зарцуулагдсан бөгөөд нэг хүнд хоногт 367 мл, сард 11.1 литр чихэрлэг ундаа ногдож байгааг тайландаа тусгажээ.

Хүн амын дундах халдварт бус өвчлөлийн эрсдэлийг бууруулах зорилгоор чихэрлэг ундаанд 20 хувийн онцгой татвар ногдуулах нь зүйтэй гэж ДЭМБ-аас зөвлөдөг. Одоогийн байдлаар дэлхийн 32 орон чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулдаг байна. Мексик улсын Засгийн газар 2014 оноос эхлэн чихэрлэг ундаанд 10 хувийн онцгой татвар (литр тутамд 1 песо) ногдуулжээ. Энэхүү бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи 1 жилийн хугацаанд нийт хүн амын чихэрлэг ундааны хэрэглээ 12 хувиар буурсан бол бага орлоготой өрхүүдийн хэрэглээ 17 хувиар буурчээ.

Монгол Улсад чихэрлэг ундаанд 20 хувийн онцгой татвар ногдуулахад онцгой татварын орлого зөвхөн нэг жилд 98.4 тэрбум төгрөг байх ба жилд нэг хүнд нэг хүнд ногдох чихэрлэг ундааны хэрэглээг 22.8 литрээр бууруулах боломжтой гэсэн тооцоог “Чихэрлэг ундаанд татвар ногдуулах эдийн засгийн тооцоолол” судалгаагааг АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн судлаачид хийсэн байна.

Чихэрлэг ундааны хэрэглээгээ бууруулья!

Хүндэтгэсэн: Б.Баярбямба (@Цахим Эмч)

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419