Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлс

Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлс

Монгол Улсын мөнгөн дэвсгэртийн чадвар нь бусад улсын валюттай хэрхэн харьцаж чангарч байгаагаар тодорхойлогдоно. Валютын ханш гэдэг бол нэг улсын мөнгөн нэгжийг нөгөө улсын мөнгөн нэгжтэй харьцуулсан харьцаа юм. Энэ харьцаанаас бидний Монгол төгрөг, АНУ-ын нэг ам.доллартай хэрхэн тэнцэж байгаагаар долларын ханшийг ойлгодог. Ам долларын ханш 2012 оноос хойш өссөөр байгаа бөгөөд 2020 оны 1-р сарын 8-ны байдлаар 2,737.43 төгрөгт хүрсэн байна. Он гарсаар валютын ханшид төдийлөн өөрчлөлт ороогүй. Харин өнгөрсөн онд ам.долларын ханш 3.4 хувиар өссөн. Тэгвэл Монгол төгрөг чангарч сулархад, валютын ханш буурч өсөхөд яг ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ гэдгийг авч үзье.

Алт

Алт нь шууд валютаар арилжаалагддаг учир валютын нөөцийг нэмэгдүүлэх хамгийн чухал үнэт металл юм. Монголбанкнаас алт худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд шат дараатай олон арга хэмжээ авч ажилласны үр дүнд алт тушаалт 2018 онд түүхэндээ байгаагүй  өндөр хэмжээнд буюу 21.9 тоннд хүрч байв. Ингэхдээ Монголбанк нь Лондонгийн үнэт металлын захын үнээр иргэд, аж ахуйн нэгжүүдээс алтыг худалдан авч байсан нь ч түлхэц болж байж. Харин АМНАТ-ын хувь хэмжээг нэмэгдүүлснээр алт тушаалтын хувь, хэмжээ буурч, 2019 онд нийт 15.2 тонн үнэт металл худалдан авчээ. Энэ үзүүлэлт нь өмнөх жилүүдтэй харьцуулхад бууралттай тоо ч гэлээ валютын нөөцөд эерэгээр нөлөөлж, улмаар гадаад валютын нөөцийг мөн л түүхэн дээд хэмжээнд нь буюу 4,2 тэрбум ам.долларт хүргээд байна. Гадаад валютын нөөц нь аливаа улсын эдийн засгийн дархлаа болж байдаг. Аливаа улс хэр хэмжээгээр гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж чадна, төдий хэмжээгээр гадны болон дотоод сөрөг савлагаанаас эдийн засгаа тогтвортой барих дархлааг бүрдүүлдэг.

Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал

Дэлхийн нийт эрэлт, нийлүүлэлт нь ханшинд нөлөө үзүүлдэг. 2020 онд дэлхий даяар эдийн засгийн өсөлт багахан буурсан байдалтай байгаа. Тухайлбал, манай улсын худалдааны гол түнш орон болох БНХАУ-ын эдийн засгийн өсөлт манай улсын эдийн засагт ихээхэн хамааралтай байдаг. ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тэргүүтэй олон улсын санхүүгийн донор байгууллагууд БНХАУ-ын эдийн засаг хумигдах эрсдэл өндөр хэвээр байгааг анхааруулж буй. Дэлхийн банкны таамаглалаар Хятадын эдийн засгийн өсөлт 2020 онд үргэлжлэн саарч, 5.9 хувьд хүрэх магадлалтай гэж үзжээ. Гэвч том эдийн засгийн хувьд 5.9 хувь гэдэг бол ихээхэн өндөр үзүүлэлт юм.  Тэгвэл ОХУ-ын эдийн засаг 2018 оноосоо 2019 он нь бууралттай байсан. Харин 2020 онд 1.6 хувийн өсөлттэй байх төлөвтэй байгаа бөгөөд өмнөх оноосоо илүү гарах эерэг хүлээлттэй байна. Цаашдаа ч энэ өсөлт тогтвортой нэмэгдэнэ гэж шинжээчид харж байна. Түүнчлэн манай улсын гурав дахь том худалдааны түнш болох евро бүсийн эдийн засаг 2020 онд 1 хувийн өсөлттэй байж, буурахаар байгаа юм. Харин Монгол Улсын хувьд 2019 оны 3-р улирлын байдлаар 6.3 хувийн өсөлттэй байна.

Түүхий эдийн ханш

Монгол Улс уул уурхайн гол экспортлогч улс учраас түүхий эдийн ханш өсөх нь бидний валютын орох урсгалыг нэмэгдүүлдэг сайн талтай юм. Дэлхийн зах зээл дээрх 1 унц алтны дундаж үнэ 2019 оны 11 дүгээр сард 1,470 ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 20%-иар өссөн хэдий ч өмнөх сараас 1.7%-иар буурсан байна. “А” зэрэглэлийн цэвэршүүлсэн зэс болон төмрийн хүдрийн дундаж үнэ тайлант сард харгалзан 5,860; 85 ам.долларт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад зэс 5%-иар буурсан бол төмрийн хүдэр 16%-иар өссөн, зэс өмнөх сараас 1.8%- иар өссөн бол төмрийн хүдэр өмнөх сараас 4%- иар буурлаа. Чулуун нүүрсний экспортын хилийн үнэ 11 дүгээр сард 80 ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 8%-иар өссөн бол өмнөх сараас 5%-иар буурсан зэрэг  үзүүлэлттэй байна.

Хөрөнгө оруулалт, зээл тусламж, гадаад худалдаа

Монгол Улсын Засгийн газраас Олон Улсын Валютын Сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд донор байгууллагуудаас Монгол Улсын Засгийн газарт 2019 онд нийт 200 сая ам.долларын санхүүжилтийг олгосон. Тухайлбал, 2019 оны 12 дугаар сард Азийн Хөгжлийн Банк 100 сая ам.доллар, 2020 оны 1 дүгээр сарын 3, 6-ны өдрүүдэд Дэлхийн банкнаас нийт 100 сая ам.доллар орж ирлээ. Монгол Улсын гадаад худалдааны ашиг 2019 оны эхний 11 сард 1.5 тэрбум долларт хүрч өслөө. Ийнхүү гадаад худалдааны ашиг нэмэгдсэн нь гадаад валютын албан нөөц (ГВАН) хуримтлагдахад эерэгээр нөлөөлж байна.

Аялал жуулчлал

Аялал жуулчлалын салбар нь валютын орох урсгалыг дэмждэг бас нэгэн чухал салбар юм. 2018 оны байдлаар төсөвт 596 сая орчим ам.доллар буюу 1.5 их наяд гаруй төгрөгийн орлого бүрдүүлж, эдийн засгийн гол тулгуурын нэг гэдгээ харуулсан. Өнгөрсөн жил буюу 2019 онд Монгол Улсад нийт 577,300 жуулчин иржээ.

Иргэдийн хүлээлт

Валютын ханш нь зах зээлд оролцогчдын хүлээлтээс шалтгаалан гадаад валютын эрэлт, нийлүүлэлт өөрчлөгдөж байдаг тул богино хугацаанд валютын ханшид хүлээлтийн хүчин зүйлс нөлөөлдөг. Оновчтой, зөв хүлээлт бүрэлдэхэд санхүүгийн мэдлэгээ нэмэгдүүлж, зах зээлийн мэдээллийг баттай эх сурвалжаас шуурхай авах, түүнийг боловсруулах чадвар чухал.

Дээрх гол хүчин зүйлс нь валютын ханшинд нөлөө үзүүлж байдаг юм. Валютын ханш огцом хэлбэлзсэн, эсвэл хэлбэлзэх дарамт зах зээлд үүссэн тохиолдолд Төв банкнаас ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх, саармагжуулах зорилгоор гадаад валютын дуудлага худалдаагаар дамжуулан валют худалдах, худалдан авах үйл ажиллагааг явуулдаг. Иймд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэй, уян хатан тогтох зарчмыг Монголбанк баримталдаг байна.

Эх сурвалж: Монголбанк

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419