Даланзадгад сумын Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ өнөөдөр хуралдаж сумын Засаг дарга Т.Алтансүхийг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа юм байна. Тус сумын Засаг дарга Т.Алтансүхийн дур зоргоороо авирлах үйлдэл нь хэрээс хэтэрч МАН-ын зарим шударга гишүүд нь түүнийг эсэргүүцэж огцруулахаар болжээ.
Даланзадгад сумын Засаг дарга Т.Алтансүхийг Төсвийн болон Шилэн дансны тухай хуулиудыг зөрчин, төсвийн мөнгийн зориулалт бусаар зарцуулсан, төрийн албан хаагчдыг гарал үүсэл, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхдаг, эрх мэдлээ хэтрүүлсэн хууль бус үйлдлүүд гаргасан гэдэг үндэслэлээр огцруулах санал гаргасан юм байна.