Д.Тогтохсүрэн: Тэтгэврийн зээл аваагүй 192 мянган ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгоно
Бэлчээрт байсан малыг болон эзэнгүй айлуудаас алт, мөнгөн эдлэл хулгайлж байсан 11 хүнийг цагдаагийнхан энэ сарын 7-ны шөнө баривчлан, мөрдөн шалгаж эхэллээ. Хэрэгт холбогдогч нар өнгөрсөн оны тавдугаар сараас хойш гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд 30 гаруй бод хулгайлан нядалж, “Эмээлт” түүхий эдийн худалдааны төвийн ченжүүдэд борлуулснаа хүлээсэн байна. Тэд иргэд ойролцоогоор 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэж хууль сахиулагчид үзэж буй. Энэ талаар НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа М.Болдбаатар “Төв аймгийн нутаг дэвсгэрээс мал, нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутагт орон байрнаас эд зүйл бүлэглэн хулгайлдаг хүмүүсийг Төв аймгийн нутагт долоон бод нядалж байх үйлдэл дээр нь саатууллаа. Тэд хулгайлж нядалсан малын махаа “Эмээлт” захын ченж Э, А, Х нарт борлуулж байсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон. Орон байрнаас хулгайлсан эртний эдлэл, цахилгаан бараагаа “Нарантуул”, “Хархорин” захад худалдсан 10 гаруй үйлдлийг нь тогтоогоод байна. Хоёр автомашин ашиглан гэмт хэрэг үйлддэг, Архангай, Төв аймгийн харьяат 40-45 настай хүмүүсийн 10 нь урьд нь ял шийтгүүлж байжээ. Тухайлбал, Ц, Ч нар зургаан удаа ял шийтгүүлж байсан бол Д нь хүний амь бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлээд суллагдсан” гэлээ.
Харин хэргийн холбогдогч нар “Би хулгай хийж байгааг нь мэдээгүй. “Машин бариад өгөөч, хөдөө яваад ирье, машины дугуй хагарчихлаа” гээд дуудахаар нь очсон. Гэрээсээ мах бэлдэж байна гэж ойлгосон” хэмээн ярьжээ.