Тусалъя гэвэл цэргийн дарга нарын өрөөний үүдэнд одоо ч очиход бэлэн байна

Тусалъя гэвэл цэргийн дарга нарын өрөөний үүдэнд одоо ч очиход бэлэн байна

Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюушийг энэ удаагийн зочны хойморт урилаа.

 

-Цэрэг, армитайгаа шүлгийн мөрөөрөө цуг явдаг танаас хамгийн түрүүнд өнгөрсөн амралтын өдөр болж өнгөрсөн 37 дахь удаагийн “Болор цом” наадмын тухай асуумаар байна. Таныг угтаа “Болор цом”-ын эзэн болохыг Монголын ард түмэн их л хүлээж байлаа ...

 

-Баярлалаа. Тийм хүлээлт байхад л боллоо доо. Нэг өдөр болох биз. Түүнээс өмнө нь улайрч, улцайгаад байх хэрэг юу байна. Энэ жил их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Гүн галуутайд боллоо. Болор цом сайхан болсон. Үеийн дотнын нөхөр Б.Жамбалдорж маань ч түрүүллээ.

 

-Хэн, хэний шүлгүүд хамгийн их таалагдав, энэ жилийн наадмын онцлог нь юу байв, таны бодлоор ...

 

-Онцлог бол их зохиолчийн нутагт болсон. Хэнтийн яруу найрагч Б.Энхжаргал гэж нэг сайхан буриад эр бий. Миний хүндэтгэдэг ах. Өргөн Онон шиг хүн дээ. Тэр найрагчийн уншсан шүлгүүд шиврээ бороо шиг сэтгэл норгоод л байсан шүү. Цомд аман хүзүүдсэн дээ. Тэр хүний шүлгүүдийг уншаарай. Намуухан тийм нэг уянга, мэдрэмж, зүрх сэтгэл, авьяас билэг тэртээ Хэнтийн Биндэрт суудаг юм даа.

 

-Таныг нэрт яруу найрагч агсан Арлааны Эрдэнэ-Очиртой ойрхон явсан, номын дүү гэдгээр нь бид мэднэ. Түүний шүлгээ уншиж байгаа нь хүртэл голын харгиа чимээлэн урсаж буй мэт цаанаа нэг уянгатай. Ахынхаа талаар юу бодож сууна вэ?

 

-Бид хоёр Сэлэнгийн галт тэргэнд танилцсан юм. Анх ахыг галт тэргэнд ороод ирэхэд нь сэтгэл хөдлөөд өөрийн мэдэлгүй босоод зогсчихсон. Тэгсэн ах “Миний дүү суугаач” гээд инээж билээ. Тэр өдрөөс хойш сүүлчийн замд нь үдэх хүртэл ахынхаа дэргэд байж дээ. Бидний нөхөрлөл ах дүүсийн, эрчүүдийн сайхан нөхөрлөл байлаа, заримдаа эцэг хүүгийн нөхөрлөл байж дээ. Одоо тийм яруу найрагч, тийм эр хүн ховор юм уу даа. Гэгээн байх тухай, эгээрэл, гэгээрлийн талаар олон л хүн ярьдаг. Ачир дээрээ цөөхөн л харагдах юм. Ах минь харин гэрэл цацруулсан хүн байсан гэдгийг мэдэх биз дээ. Зүгээр ч нэг гэрэл цацруулсан хүн биш. Их найрагч байсан юм шүү гэдгийг мэдэх байх. Заримдаа дурсах амаргүй байдаг юм аа. Тэгээд яваад өгнө гэж зүүдлээгүй явсан болохоор тэр байх. Хөөрхий ах минь. Хоёр дахь жилээ бид Арлааны Эрдэнэ-Очиргүй “Болор цом”-оо үдлээ. Нөгөө нэг сайхан дуу хоолойгоо сонсож чадахгүй, нөгөө нэг "Голын тохой дээр", "Миний цуглуулсан хорвоо", "Хар нүдэн"-г хуур ятга шиг дуу хоолойгоор нь сонсож чадахааргүй боллоо. Заримдаа их бодогдоно оо. Аргагүй юм даа. Амьдралд нэг жижигхэн асуух юм гарч ирэхээр утас цохиод л яах вэ гэдэг байсан юм чинь. Андуураад, мартаад дугаар руу нь залгачихаад цочих үе ч байх юм. Хайр, хүндэтгэлийн үлгэр байлаа, ах минь. Цаашдаа ч байсаар л байх болно. Тэр хүний хэлсэн, захисныг энэ чих минь сонссоор л байна. Тийм болохоор хүнээ л алдчихгүй явах юм шүү.

 

-Та өнгөрөгч өвөл харин ахынхаа гүйцээж амжаагүй номын жинг нь тээсэн байх аа ...

 

-Би биш ээ, бид хийсэн юм. Хамрын хийдээс Улаанбадрах сум хүртэл 100 километр А.Эрдэнэ-Очирын гэр бүл, анд нөхөд, дүү нар нь тэмээ унаад жин тээсэн. Хүйтэн ч өдрүүд байсан. Гэвч бид ахынхаа хүслийг биелүүлсэн дээ. Бид жингийнхээ авдруудыг буулгаж байхдаа баярлалдаж байлаа. Ийм нэг юм ховордсон цаг юм даа. Тэгсэн, биднийг цахимаар машинаар ачиж хүргэж өгөхгүй, яасан завтай, зайтай юм гээд л авч өгсөн. Үгүй шүү нөхөд өө, дурсамжаа бүтээж амьдар гэж хэлсэн. Дурсах дурсамж байхгүй бол амьдраад яах гэсэн юм бэ? Дан талхны мөнгөний төлөөх амьдрал олигтой дурсамж болохгүй шүү дээ.

 

-Үнэхээр тийм дээ. Яруу найраг залуу насных гэж ярих хүмүүс олон бий. Залуу насандаа шүлгээ бичиж, тохь суугаад үргэлжилсэн үгийн бүтээл рүү ордог гэх нь бий. Та шүлэг бичихээс гадна ямар төрлөөр бүтээл туурвиж байна вэ?

 

-Би ч одоохондоо залуу л байна (инээв). Тэгдэг гэдэг юм билээ. Ах нар хэлсэн. Гэхдээ яруу найргийг дан залуу насных гэхэд бас хэцүү байх. Жишээ нь Д.Урианхай гэж агуу их найрагч байна шүү дээ. Насны асарт гарсан ч гүрэн улс шиг шүлгүүдээ бичсээр л байна. Зэрэгцүүлээд өгүүллэг, тууж, роман, жүжиг туурвисаар л байна. Янз, янз л байх даа.

 

-Та боддог уу, яруу найргийн оргил үеийнхийг залуус нь нөхөж чадаж байгаа эсэх талаар. П.Бадарч, Ш.Сүрэнжав, Д.Урианхай, Т.Галсан нарын их найрагчид одоо ч шүлэг, найргийн ноён оргил хэвээрээ байна. Харин залуус та нар тэдний хаахнуур яваа бол. Угтаа уран зохиолд сүрэглэн орж ирсэн дээ ...

 

-Энэ тухай ярих болоогүй ээ. Ер нь болоогүй юмны тухай ярих хэцүү. Болоогүй юмны тухай болоогүй үед нь ярьж байгаа хүн өөрөө болоогүй л байдаг. Бурхдын тухай хүмүүс ярьдаггүй юм. Гэвч хүн цаашдаа хэн болохоо өөрөө сонгоно.

 

-Яруу найрагчдыг онгод хиймориор шүлгээ тэрлэдэг л гэлцдэг. Онгод гэж үнэхээр байдаг эд үү?

 

-Байдаг байх аа. Гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй, тагнайд амтагдахгүй зүйлийг байхгүй гэж болохгүй шүү дээ. Дэлхий хүртэл сансрын тоосноос, оргүй хоосноос үүссэн. Огт оргүй хоосон их юмыг бүтээж, бас их зүйлийг мөхөөж байдаг гэж санагддаг шүү.

 

-Ингэхэд та хэзээ хамгийн эхний шүлгээ бичсэн юм бэ? Харин хамгийн сүүлд ямар шүлэг тэрлэсэн бэ? Тэр хооронд үзэл бодол, сэтгэлгээний их зөрүү байгаа байх даа ...

 

-Анх хөдөөний хүүхэд морь малын тухай л юм бичсэн. Сүүлд "Цастай уул" гэж шүлгээ бичсэн. Зөрүү зөндөө юм байлгүй дээ. Гэхдээ бага наснаасаа өөр болоогүй байх. Өөр болохгүй байсан нь л дээр байх. Нэг их "том хүн" болох гээд яах юм бэ. Хүн ер нь өөрийгөө том, жижиг болгодоггүй юм. Хүн тэгж чадахгүй, тийм боломж ч байхгүй. Зөвхөн он жилүүд л хүнийг шалгана. Том болгохоо том болгоно.

 

-Мэдээж та бол шүлэг, найргаараа эх орон, эр цэргээ магтаж явдаг мөрдэсгүй байлдагч. “Эх орны цэрэг” яруу найргийн наадамд цөөнгүй удаа шүлгээ сойж, 2019 онд түрүүлсэн ...

 

-Би 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайны тухай өөрийн хэмжээнд судалсан. Тэр дайнуудын үнэ цэнийг мэднэ. Хүмүүс зүгээр л нэг хэдэн хүн очоод кинон дээр гардаг шиг буудалцаад л дуусчихсан юм шиг бодоод байдаг. Гэтэл үгүй шүү дээ. Цус, нулимс, харуусал, гүтгэлэг, доромжлолыг дайн гэдэг байх. Бидний төлөө хэн яаж, хэзээ яасан, хэрхэн дууссаныг л мартаж болохгүй. Өөрийн сайндаа монгол эхээс төрчихсөн юм биш шүү дээ, бид. Бидний өмнөх аугаа эрчүүдийн байгуулсан гавьяа, урсгасан цус, алдарсан амины буянаар өнөөдөр эрлийз, хурлийз болчихоогүй байна. Тийм болохоор би Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэрэгтээ дандаа баярлаж, алба хаагчдыг нь хүндэтгэж явдаг. Хамгийн их итгэж явдаг даа. Эх орныхоо төлөө хэрэгтэй цагт нь амиа өгч чадах цог жавхлант цэрэг дайчдадаа баярлалаа, дархан хил дээр цэцэн буугаа үүрээд зогсож байгаа хилчин танд талархлаа. Төрийн сүлдэндээ залбирдаг шиг, та нартаа залбирч явдаг шүү.

 

-Эх орон, эр цэргийн тухай шүлэг таны уран бүтээлийн хэдэн хувийг эзэлж байна вэ?

 

-Сүүлийн үед нэлээд бичих болсон. Дайн гэж юу байсан, юу болох, ялалт гэдэг ямар их үнэ цэнээр олдсоныг мэдэхийн хэрээр бичих болжээ. Цаашдаа ч бичсээр л байх болно. Мөн эртний монголчуудын түүхийн тухай бичихийг бодох юм. Заримдаа шүлэг гэхээсээ илүүтэй хөрөг нийтлэл нэлээд бичсэн дээ. Монголын радиогийн "Алтан сан"-д нэлээд юм бий. Улсын баатрууд, хилчдийн тухай зөндөө бичсэн. Мөн баруун хилээр явж, тэнд яг юу болсныг нэг бүрчлэн бичиж, нэр нь тодорсон баатруудын хийгээд нэр нь тодроогүй ч аугаа их гавьяа байгуулсан баатруудын талаар бичих юм сан, сайхан ном бүтээх юм сан гэж бодох юм. Дэмжээсэй билээ. Зарим нэг нь Баруун хилийн тулгаралтыг ердөө мөргөлдөөн төдийхнөөр ярьдаг. Үгүй юм аа. Хорин жил үргэлжилсэн аймшигт дайн байсан юм шүү. Хорь орчим мянган монгол цэрэг эх орныхоо төлөө тэнд алтан амиа алдсан юм шүү дээ. Зүрх зүсэгдмээр шүү. Нэг л жишээ хэлье. Эцсээ хүртэл тулалдаад амь үрэгдсэн Б.Тэгшээгийн хөл нь борвиороо тас үсрээд, чөмөгнийх нь ясанд шороо, чулуу чихчихсэн байсан юм. Өнөөдөр бид ийм түүхийг мартаад байгаа болохоор тэнэглээд байгаа юм шиг байна. Өөрөөр хэлбэл, энэхүү эрх чөлөө, тусгаар тогтнол нь ямар их үнэ цэнээр олдсон юм бэ гэдгээ мэдэхгүй байна. Тийм болохоор энэ тухай бичих л хэрэгтэй байна даа. Чөмөгнийхөө ясанд шороо, чулуу чигжүүлж байж биднийг тэд минь гишгэх газартай үлдээсэн юм шүү дээ.

 

-Ямар цаг үед цэрэг дайчдынхаа тухай шүлэг бичмээр санагддаг юм бэ?

 

-Сайхан мөртүүд урсаад л ирдэг юм даа. Эх орны тухай бодлууд, эх орончдын, амь үрэгсдийн тухай бодлууд. Одоо миний цээжинд Баруун хилийн тулгаралтын тухай бичих бодлууд л дараатай байна. Шүлэг, дууль, кино, баримтат кино, хөрөг нийтлэл бичих, бүтээх санаа их байна. Магад бүтэх биз дээ. Тэд бичүүлэх биз.

 

-Тэд гэж хэн бэ?

 

-Тэнгэрт байгаа баатрууд. Эх орноо амиараа хамгаалсан цэрэг эрс минь.

 

-Сайхан хариулт байна. Та 2019 онд сэтгүүл зүйн радиогийн төрөлд шилдгээр шалгарсан байсан. Ингэхэд та Монголын радиотой хэзээнээс холбогдсон юм бэ? Цэндийн Чимэддорж хэмээх их хүмүүний орыг залгаж, түүний “Малчин” болоод бусад нэвтрүүлгүүдийг буухиалан залгаж яваа байх аа ...

 

-Би Монголын радиод 10 дахь жилээ ажиллаж байна. Монголын радиотой бид бүгдээрээ холбогдсон хүмүүс шүү дээ. Багадаа радио л сонсдог байсан биз дээ?

 

-Тийм ээ, бөхийн барилдаан бас үлгэрийн цаг их сонсдог байсан ...

 

-Тийм байгаа биз. Хүн бүр л радио сонсож өссөн юм. Миний хувьд хожим эндээ ажиллаж эхэлсэн. Манай радиогийн хамт олон сайхан шүү. Үүргээ үнэнчээр биелүүлж, зөвхөн үнэн мэдээллийг л сонсогчдод цацаж байдаг. Яах вэ, зарим хүн одоо Монголын радио гэж байдаг юм уу гэж асуудаг. Байхаар барах уу даа. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл олширсон, тэрийг нь дагаад хүмүүс ч өөрчлөгдөж. Гэвч муу үг хэлж байгаа юм биш. 7-8 баллын хүчтэй газар хөдлөхөд ганцхан Монголын радио л дуугарна. Телевизүүд яах юм бэ, гарахгүй, сонин хэвлэгдэж чадахгүй. Тийм болохоор 85 жилийн түүхтэй Монголын радио хэзээд байсаар ч байна.

 

-2019 онд Халхын голын байлдааны тухай 200 минутын нэвтрүүлгээрээ “Ган үзэгтэн” болсныг цахим хуудаснаас тань харсан. Цэрэг дайчдынхаа талаар чимээгүй хөдөлмөрлөж байгаа танд баярлалаа ...

 

-Тэргүүндээ соёмбоо залсан цэрэг дайчдаа бид л хайрлаж, алдар сууг нь мөнхлөхгүй бол өөр хэн гэж. Бичихэд хүртэл тун урамтай сэдэв. Нээрээ надад БХЯ, ЗХЖШ-ын удирдлагад илгээх нэг хүсэлт байна. Баруун хилийн тулгаралтын талаар судалгаа хийж, газар орноор нь хөндлөн туучиж, нэр нь тодроогүй аугаа их баатруудын тухай сайхан бүтээл туурвихад минь тусалж дэмжээрэй. Тусалъя гэвэл цэргийн дарга нарын өрөөний үүдэнд одоо ч очиход бэлэн байна.

 

Таны уран бүтээлд өндөр амжилт хүсье.

 

ДАЙНЫ МОРЬД

 

Дэлхийн II дайнд оролцсон монгол морьдын дурсгалд

Нэхмэл даавуу байхаа

Нэгэнт больсон орхимж

Хамаг лам нарын биеэс

Хайлж урссаны дараа

Хойш нь авч явсан бурхдаар

Хонгио сум хийж

Орос цэргүүд Германыг

Онилж буудаж байхад

Суман дотор суусан монгол бурхад

Судас нь зогссон дайсныг

Шархан дотроос нь эхэлж

Шамбал руу чирж байсныг

Дайнд оролцсон манай морьд

Дандаа олж хардаг байлаа

2019 он.

 

САШАГИЙН ЗАХИА

/Орос цэргийн дурсгалд/

Сайн байна уу?

Орос цэргийн ээжээ

Олон жилийн өмнө та нэг хүүтэй байсан даа

Одоо л тэр ачлалгүй хүү чинь

Ээжтэй байснаа гэнэт санасан юм шиг

Энэ захиаг бичиж байна

Нөхөд минь миний дэргэд хэвтээд

Нөгөө л нэг гунигтай орос дуунуудаа

Нөмөрсөн шинелийнхээ цаанаас дуулж байна

Орос дуу шиг ийм сайхан дуу

Ондоо байдаг болов уу, ээжээ

Дүү нар минь том болсон уу, ээжээ

Дүүрэн цэрэг ачсан галт тэрэгнүүд, ялалтын дараа

Дүүлэн, дүүлэн төмөр зам дээгүүр давхиж очиход

Дүр төрх нь аавтайгаа л адилхан болсон доо гэж

Өртөөн дээр та минь цэцэг бариад

Өдөржин зогссон уу, ээжээ

Өөдөөс чинь бууж очоогүй болохоор

Өнчирсөн үү, ээжээ

Монголоос очсон галт тэрэгнүүдийн

Модон бүхээг рүү та өнгийсөн үү, ээжээ

Эсвэл би хүүгээ таньсангүй гээд

Эр цэрэг болгоныг эгцэлж харсан уу, ээжээ

Энэ миний хүү биш байна гээд

Эмгэн болтлоо намайг хүлээсэн үү, ээжээ

Хүү чинь тулалдаанд түрүүлж орж

Хүрзний толгой шиг улайдсан ширэм дундуур давшиж

Хаана ч байхгүй

Хатуу өргөстэй бэхлэлтийг шүдээрээ тасдаж

Дайзтай сумаа дуустал

Дайсантай дайтсан, ээжээ

Бууныхаа хошуунд жадаа өлгөж

Бууж өгөхгүй эцсээ хүртэл тулалдсан

Төрсөн бие минь хүнд шархдахаас өмнөхөн

Төмөр жад минь нугарсан, ээжээ

Амь үрэгдсэн нөхрөөсөө

Авсан сумаараа буудах гэтэл

Гол тасрахын өмнөхөн

Гох хугарсан, ээжээ

Урдуур, хойгуур улилдаж байсан

Улаан ширэмнүүд гарыг минь авсан, ээжээ

Дайсны пулемётын суманд

Дайруулсан хөл минь

Уг нь ногоон байсан ч

Улаан болсон өмдөн дээрээ тогтож байхад

Үлдсэн ганц гараараа хүү чинь дуулгаа далайгаад

Үхлийн өмнөхөн давшиж байсан, ээжээ

Халхын голоос одоо та хүүгээ

Харьж ирнэ гэж битгий хүлээ, ээжээ

Буудай шиг шаргалхан үстэй Саша чинь

Буудуулчихсан юм аа, ээжээ

Одоо та намайг эндээс

Олохгүй л байх даа ээжээ

Оросынхоо газар шороонд л

Очиж хэвтэх юм сан, ээжээ

2019 он

 

 

Дэслэгч Д.Болормаа

Эх сурвалж: "Соёмбо" сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419