Японы тэрбумтан Твиттерийн дагагчиддаа 9 сая ам.доллар тараана
Японы загварын ертөнцийн магнат Юсаку Маезава твиттер дээрх дагагчиддаа нийт 9 сая ам.доллар тараахаар болжээ. Тэрбээр энэ үйлдлээрээ мөнгө үнэхээр аз жаргал авч ирдэг эсэхийг тогтоох "нийгмийн туршилт" хийх гэж байгаа гэнэ.
Маезава 1-р сарын 8-ний өдөр энэхүү мэдэгдлийг хйисэн бөгөөд тэрбээр нийт 1000 твиттерийн дагагч тус бүрт 1 сая иен буюу 9,000 ам.доллар өгөх юм байна. Тэрбээр дараа нь мөнгө авсан хүмүүсийн амьдралыг нэг сарын турш хянах аж.
Юсаку Маезава "Хүнд эд баялаг үнэхээр аз жаргал авч ирдэг болохыг энэхүү туршилтаараа би мэдэж авах болно. Надад үүнийг хийх цаг зав, санхүүгийн бололцоо хангалттай байгаа" гэж мэдэгдсэн байна.