Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Ираны нийслэл Тегеран хотын болсон нисэх онгоцны осолд 63 канад иргэн амиа алдсан болохыг мэдэгдсэн байна.
Өнгөрсөн лхагва гаригт 138 зорчигчтой Украины онгоц Тегеран хотын нисэх буудлаас дөнгөж хөөрөөд осолдсон бөгөөд дотор нь явсан бүх хүмүүс нас барсан юм.
Мөн Трюдо Ерөнхий сайдын хувиар Ираны талд өөрсдийн иргэдийн үхлийн мөрдлөгөд оролцох шаардлага тавьсан болохоо зарлажээ. Харамсалтай нь Канад улс 2012 онд Иранд суугаа элчин сайдын яамаа хааж, дипломат харилцаагаа түр зогсоосон тул Иранаас хариулт авах нь хэцүү байгаа аж.
Ираны тал дээрх шаардлагад одоогийн байдлаар хариу өгөөгүй байгаагийн дээр тус нисэх онгоцны хар хайрцгийг эх орноосоо гаргахгүй гэж мэдэгджээ. Одоогийн байдлаар яг юунаас болоод тус онгоц сүйрсэн болохыг тогтоогоогүй байна.