Авлигатай тэмцэх газрын хамт олон "Амьдрал хайрлая" сайн үйлсийн аянд нэгдэв
Авлигатай тэмцэх газрын хамт олон тус газрын Тамгын хэлтсийн Санхүү, аж ахуйн албаны туслах ажилтан М.Энхжаргалын төрсөн хүү Эрхэмзаяагийн эмчилгээний зардал цуглуулах халуун сэтгэлийн аянд нэгдэж, хандив өргөлөө.
Э.Эрхэмзаяа нь 2012 онд бөөрний архаг дутагдлын сүүлийн шатанд орж 2013 онд БНСУ-д ааваасаа бүлэг тохируулж бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон боловч 2018 оны 2 дугаар сараас эхлэн суулгасан бөөр нь ховхролд орж эргээд ажиллагаагүй болжээ. Одоогоор хэвлийн диализ эмчилгээ болон гемодиализийн аппаратанд орж байгаа боловч уушиг устаж болзошгүй, зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх болсон тул эмч нарын зөвлөснөөр дахин бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд яаралтай орохоор төлөвлөж байгаа юм байна.
Түүний гадаад улс дахь хагалгаа, эмчилгээний зардалд 170 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа тул олон түмэндээ хандсан “Амьдрал хайрлая” хандивын аянд Авлигатай тэмцэх газрын хамт олон нэгдэж, 14.0 сая төгрөгийн хандив цуглуулан, Эрхэмзаяагийн аав М.Энхжаргалд гардууллаа.