Тэтгэврийн зээл тэглэнэ гэдэг тэдний хаясан “яс” уу?!

Тэтгэврийн зээл тэглэнэ гэдэг тэдний хаясан “яс” уу?!

Шинэ оны  өмнөхөн ҮАБЗ-ийн гишүүд болох Ерөнхийлөгч Х.Баттулга,  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар хуралдаж, нэгэн шийдвэр гаргажээ.   Энэ нь Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар ахмад настны тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх асуудал байв.  Улмаар он солигдох мөчид Ерөнхийлөгч энэ тухай олон нийтэд зарлаж, бэлэг барив.  Өрийн дарамтад орсон иргэдийн хувьд сайхан мэдээ.  Тэд шинэ он гэж хөөрцөглөхийн оронд  тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар амьсгалж, 2020 оноо угтсан нь лавтай. Түүнээс хойш улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллага, ахмадын холбоод, эдийн засагчид хүртэл дуугарч, энэ асуудал аргагүй нийгмийн анхаарлын төвд байна.  Эрх баригчид ч тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг өлгөн авч, хурдан шийдэхээ мэдэгдчихлээ.  Сөрөг хүчний дарга С.Эрдэнэ эхлээд тооцоо судалгаагүй орж ирсэн, дэмжихгүй гэчихээд олон нийтийн дайралтад өртсөн.  Үнэхээр сонгуулийн жилд тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг эсэргүүцсэн улстөрч “амиа хорлосон”-той адилхан болно.

Мөн энэ асуудлын хажуугаар ямар ч зай орохооргүйгээр бужигнаж байна.   Дээр дооргүй шуугилдаж, гарц гаргалгааг хэлэлцэн, хэзээ шийдэж ахмадууд өргүй болох вэ гэсэн асуулт нийгэмд өрнөөд 10 хоночихлоо. Манай улстөрчид ийм л үед “хулгай” хийдэг гэсэн яриа оргүй биш.  Энэ дуулианы ард шийдлээ хүлээсэн олон чухал асуудал хаягдаж байна.  Хөшигний ард улстөрчдийн ямар  наймаа, тохироо явж байгааг таах аргагүй. Эхнээсээ ч зэс нь цухуйж эхлэв. Тухайлбал өчигдөр  УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын хэлсэн үг анхаарал татаж байна.  Тэрээр “ҮАБЗ-ийн шийдвэр гарахаас өмнө банкнаас их хэмжээний зээл гарсан байна.

Банкууд арван сая төгрөгөөс дээш дүнгээр 100 орчим тэрбум төгрөгийн зээл олгожээ.  Үүнийг ийм шийдвэр гарна гэдгийг мэдсэн  хүмүүс авсан байх магадлалтай.  Шалгах хэрэгтэй” гэлээ.  Хэрэв тийм бол ноцтой л асуудал.  ЖДҮХС, Хөгжлийн банкны зээл, концесс гээд өмнөх хулгай нь шийдэгдээгүй байтал энэ цаг үеийн улстөрчид  дээр дахиад нэг нэр буюу тэтгэврийн зээлийн “хулгай”-н асуудал нэмэгдэнэ гэсэн үг.

Түүнчлэн энэ  дуулианы ард олон чухал асуудал дарагдаж байна.   Тухайлбал, Монголын ард түмний амьдралтай шууд холбоотой  Оюутолгойн төсөл байна.  11 жилийн өмнө хийгдсэн энэ гэрээг ашигтай, ашиггүй гэж ярьсаар удсан.  АТГ,  Аудитын байгууллага,  УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийнхэн шалгаад ашиггүй болохыг нь баталсан.  Түүнчлэн олон ноцтой зөрчил, дутагдал илэрсэн гэдэг нь батлагдсан.  Тухайлбал, Оюутолгой төсөл олон улсын банкнуудын барьцаанд тавигдсан байна гэдгийг шалгалтын явцад тогтоосон. Монгол Улс Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшдэг атлаа 2019 оны гуравдугаар сарын 30-ны байдлаар нэг тэрбум 79 сая ам.долларын өрөнд орсон гэдгийг ч ажлын хэсэг дүгнэлтдээ танилцуулсан.

Энэ мэтчилэн олон асуудлыг УИХ-д танилцуулаад тэндээс улс төрийн шийдвэр, шийдэл хүлээж байгаа.  Гэтэл парламент Оюутолгой гэрээг нягтлан шалгах тогтоолын төслийг баталснаас өөр юу ч хийсэнгүй.   УИХ яаж ийгээд л энэ асуудлаас бултаж, зугтсаар ирсэн.  Оюутолгойн гэрээг хэлэлцэж асуудлыг нэг талд гаргахгүйгээр Үндсэн хуулийн төслийг оруулж ирж баталсан.  Ингэхдээ Үндсэн хуулиас өөр ямар ч асуудал хэлэлцэхгүй гэсэн далбаан дор бараг хагас нэг жилийн хугацаа алдсан. 

Түүний араас Сонгуулийн хууль, төсөв гээд  үргэлжлээд одоо л нэг Оюутолгойг хэлэлцэх нь гэтэл тэтгэврийн зээлийг тэглэх дуулиан ороод ирлээ.  Уг нь Оюутолгойн гэрээний асуудлыг үнэн зөвөөр шийдэж чадвал Монголын ирээдүйд ямар ач холбогдолтой гэдгийг энэ улстөрчид сайн мэдэж байгаа.   Харин тэд санаатайгаар гэх юм уу, асуудлыг дуулианаар дарах аргаар бултсаар л байна.

Дараагийн нэг асуудал нь эрх баригч нам өөрсдийн тоглоомын дүрэм буюу хүссэн хувилбараа хуульд тусгаад  баталчихсан. Тэд энэ удаа 2008, 2012 оны сонгуулийн хувилбар буюу 26 тойрогтой, томсгосон можаритар тогтолцоог сонгосон билээ. Ингэж Сонгуулийн хуулийг батлахдаа  Үндсэн хууль зөрчиж, хүний сонгогдох сонгохдох эрхэнд ноцтойгоор халдсан.  Энэ асуудал эхнээсээ Үндсэн хуулийн цэц дээр очихоод байгаа. Мөн МАН дотор нэр дэвшигч дагасан мандат хуваарилалт ид явагдаж байна.  Уг нь мандатыг хуваарилахдаа СЕХ-ны санал, тухайн байршлын хүн амын тоо зэргийг харгалзан үздэг.  Нийслэлд хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа гэдэг утгаараа олонхи мандат энд төвлөрөх учиртай. Гэвч МАН-ынхан энэ сонгуулиар орон нутаг руу мандатын тоог нэмж, хотын сонгогчдын эрхэнд халдсан үйлдлээ гүйцэлдүүлэхээр зүтгэж байна.

Дараагийн нэг асуудал нь энэхүү дуулиантай зэрэгцэн улс төрийн хүрээнд зарим банкны хувийг худалдах, худалдан авах тухай яриа ч  хөндөгдөж эхэлсэн нь нууц биш.  Энэ мэтчилэн тэтгэврийн зээлийг тэглэх асуудлын цаана олон асуудал нуугдаж байна.  Зээл тэглэх энэхүү “бэлэг” нь нийгэмд “балаг” тарьж мэдэхээр байна.

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419