Тоймч Ш.Гантулга: Ерөнхийлөгч болон ҮАБЗ-ийнхөн бол хулгайч нар гэдэг нь бол тодорхой байна

2020-01-09, 16:44 Улс төр 2,349 16
Тоймч Ш.Гантулга: Ерөнхийлөгч болон ҮАБЗ-ийнхөн бол хулгайч нар гэдэг нь бол тодорхой байна

Тэтгэврийн зээл тэглэх нь халамж уу эсхүл хорлох бодлого уу?  

 

2020 оны босгон дээр Монгол улсын ерөнхийлөгч Х. Баттулгын тэтгэврийн зээлийг тэглэх талаар хэлсэн хариуцлагагүй мэдэгдэл ард  түмний дунд хагарал, үл ойлголцолыг үүсгэсээр байна. Иргэдийн дийлэнх олонх нь дэмжиж байгаа явдал нь өнөөгийн нийгмийн сэтгэлгээний доройтлыг илтгэж байна. Арга ч үгүй байх. Ийм төрлийн халамжийн гэх тодотголтой үнэндээ бол нийгмийг хорлох бодлого нь 2000 оноос эхлэн сонгууль бүрийн өмнө давтагдаж байгаа нь ямар нэгэн байдлаар ард түмний шийдвэрт нөлөөлөх дархлаа нь болж ужгирчээ. 

2000 онд “Залуу гэр бүлийн 500 мянга”, 2004 онд Гүндалайгийн санаачилсан “Хүүхдийн мөнгө”, 2008 онд  МАНАН бүлэглэлэлийн санаачилсан “Эх орны хишиг” (өгч чадахгүйд хүрээд 1072 хувьцаа болгож өөрчилсөн), 2012 онд Ардчилсан намын санаачилж гаргаж ирсэн “иргэдээ өмчтэй болгож, газрыг жинхэнэ утгаар нь эргэлтэд оруулна гэсэн сүржин уриатай Цахим өмчлөл”, 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын дэвшүүлсэн “иргэдийн Өр тэглэх” зэрэг нь нийгэмд хор уршиг тарьсан уу гэхээс ямар нэгэн дэвшил авчраагүй нь  хэнд ч ойлгомжтой.   Иргэдийн дийлэнх олонх нь дэмжиж байна гэдэг нь гарцаагүй зөв гэсэн үндэслэл болохгүй. Учир нь эдгээр бодлогын хор хөнөөл нь ирээдүй хойч үеийнхэнд маань өр болж үлдэж байгаагаар илэрч байгаа нь үүнийг баталж байгаа юм. 

Яагаад бид эдгээр бодлогыг халамжийн бодлого биш гэж хардаад байгаа вэ? Үүнийг ойлгохын тулд иргэд, олон нийт  “Халамжийн бодлого”-ын мөн чанарын талаар зөв ойлголттой байх нь чухал болов уу? Тэгэхлээр, халамж гэж юу вэ? 

Эцэг эх үр хүүхдээ асран халамжилдаг. Үр хүүхэд нь өсөж, том болоод эргээд эцэг эхээ асран халамжилна. Харин тахир дутуу  иргэд, өрх толгойлсон эх, нэн ядуу өрх гэх мэт нийгмийн  халамж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай зарим хэсгийг төр халамжиндаа авдаг. Эндээс дүгнэж  хэлэхэд “Халамж гэдэг бол хайрын илэрхийлэл юм”. Харин энэхүү сонгодог утгыг нь гажуудуулбал “Хорлох бодлого” болж хувирдаг байх нь. 

Тэгвэл дээр дурьдсан сүржин нэртэй, халамжийн гэх тодотголтой бодлогууд нь үнэндээ халамжийн бодлого уу, хорлох бодлого уу гэдгийг яаж мэдэх вэ? Үүнийг бодлого тус бүр  дээр нь товчхон тайлбарлая. 

2000 оны залуу гэр бүлийн 500 мянга: Гэр бүлийн үнэ цэнэ юун дээр тогтох вэ? Хайр, итгэл, зүтгэл дээр тогтохоос биш ашиг сонирхол дээр тогтохгүй. Энэ бодлогын уршигаар гэрлэлтээ хуурамчаар батлуулах, гэр бүл хэврэгших, салах явдал гаарсан байдаг. 

2004 оны хүүхдийн мөнгө: Гүндалайгийн би санаачилсан гэж хашгираад байдаг энэ бодлого нийгэмд маш хортой. Хүүхдээр халхавчилж бэлэнчлэх сэтгэлгээ газар авсан. Маш буруу бодлого. Учир нь хүүхэд аав ээжтэй. Тэгээд ч эцэг эхийн үр хүүхдээ гэсэн сэтгэл гэгээн байдаг. Төр дундуур хутгалдах шаардлага байхгүй. Хүүхэд эцэг эхдээ бэлэг болж ирсэн учраас, олон зүйл өгдөг учраас эцэг эх нь үүрэг хүлээх учиртай. Өгөгтүн өгөгдөх болно гэсэн зарчим бий. Хүүхэд өгч байгаа учраас эцэг эхээсээ бас авах эрхтэй. Хүүхэд эцэг эхдээ багаар бодоход 3 зүйл өгдөг. Нэгд. Хорвоод хүн цорын ганц үүрэгтэй ирсэн нь үр удмаа үлдээх явдал юм. Тэгвэл хүүхэд хорвоод мэндэлснээрээ эцэг эхдээ энэ зорилгыг нь биелүүлж өгсөн. Хоёрт, хүүхэд гэр бүлдээ гэрэл гэгээ, илч дулаан, амар тайван уур амьсгалыг бэлэглэдэг. Гуравт, эцэг, эхийнхээ нийгэмд ажиллаж, хөдөлмөрлөх зорилго тэмүүллийнх нь үндэслэл, хөшүүрэг нь болж өгдөг. Ийм байхад эцэг эхүүд хүүхдүүдээрээ халхавчилж төрөөс мөнгө салгаж, бэлэнчлэх нь хэр зохистой вэ? Тэгээд ч төрөөс хүүхдэд хандсан халамжийн бодлого сонгодог хэлбэрээрээ хэрэгжиж байдаг. Хүүхдийг 18 нас хүртэл нь  үнэ төлбөргүй сургах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах бодлого манайд сайн ажилладаг. Нийгэм тэр чигээрээ хүүхдийн мөнгөөрөө амьдарч байна гэсэн зөвтгөл олон хүнээс ирдэг. Үнэндээ бол тийм биш. Үнэхээр тийм хэсэг байгаа юу гэвэл бий. Тэгвэл тэр хэсэгт нь энэ мөнгийг нь эцэг эхэд нь хаяглаж өгвөл зохистой. Тийм халамжийн төрөл ч байдаг. 

2008 оны Эх орны хишиг: Нийгмийг хавтгайд нь бэлэнчлэх сэтгэлд уриалсан хортой бодлого. Эрүүл саруул хүнд асуудлаа шийдэх эрүүл саруул арга зам хэрэгтэй. Тэр нь хөлс, хүч, хөдөлмөр билээ. Тиймээс л бид гартай байгаа юм. Тийм бишсэн бол бид гараа тайрч хаяад, ажил хийлгүй, амаа ангайгаагаад хэвтэж байх нь дээр биз. Энэ бодлого нь хөдөлмөрийн эрхийг зөрчиж байдаг. Хүнийг хоёр хөлт хоохондой  гэж зүгээр ч нэг хэлчихээгүй. Амьтнаас ялгарах бидний давуу нөхцөл нь гар юм. Гарны үнэ цэнэ хөдөлмөрөөр тодорхойлогддог болохыг бид мэднэ. 

2012 оны Цахим өмчлөл. Монголчууд түүхэндээ газрыг өмчлүүлж байгаагүй. Энэ нь гүнзгий учир шалтгаантай. Өнөөдрийн нийгмийн хямралын үндэс суурь нь энэ бодлогын гүнд нуугдаж байдаг. Учир нь, газар өмчлөлөөр дамжин газрыг худалдах, худалдан авах эрх үүсдэг. Өөрөөр хэлбэл, газрын наймаа. Газар бол зарж худалдаад байдаг бараа таваар биш юм. Ийм үнэ цэнэтэй зүйлийнхээ үнэ цэнийг ойлгохоо больсны уршгаар монголчууд бид өнөөдөр газар нутгаа алдахад хүрээд байгааг хэзээ ухаарах вэ!  Бид газрыг зардаг болсон учраас газар нутгаа алдаж байгаа юм. Иргэн нь газар зарж болж байгаа учраас уул уурхайн хайгуул, ашиглалтын лицензийг нь зарж болж байгаа юм. Үр дүнг нь бид амсаад явж байна. Өвөг дээдэс маань огт өөр бодолтой байсныг дараах тунхаглалууд гэрчилж өгөх байх. Модун шанью: “Газар бол Улсын үндэс. Хэн ч дураар зарж үл болно. Зарахыг оролдох аваас цаазаар даруй авмуй...” О. Дашбалбар “Газраа худалдах гээд байгаа хүнийг 7 үеэр нь шалгах хэрэгтэй. Монгол хүний амнаас ийм үг гарах ёсгүй”. Тиймээ, газар нутаг гэдэг бол Эх орон. Газар нутаг бол Монгол. Газар нутаг бол бидний эх. Газраа зарна гэдэг нь Эх орноо зарна гэсэн үг. Газраа зарна гэдэг нь  Монголоо зарна гэсэн үг. Газраа зарна гэдэг эхийгээ зарна гэсэн үг. Тиймэс газар зарна гэсэн чөтгөрийн сэдэл монгол хүний ой тоонд байж болохгүй, монгол хүний амнаас ч ийм үг гарах учиргүй. Цахим өмчлөлийн хувьд төр ажлаа сугалаагаар явуулна гэдэг нь үнэндээ эмгэнэл юм. Угтаа бол газар азтайд нь бус хэрэгтэйд очдог механизмыг төр зохицуулж өгөх нь зүйд нийцнэ. 

2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын “Иргэдийн өрийг нэг удаа тэглэх бодлого”: Энэ ч маш хортой бодлого. Нэгд: Авсан бол өгнө, зээлсэн бол төлнө гэдэг бол шударга ёсны зарчим юм. Өөрсдийн хэрэгцээнд зээл авчихаад төрөөр төлүүлнэ гэдэг нь хувь хүний хүлээсэн үүргээ бусдад тохон зугтаах гэсэн бэртэгчлэл юм. Төр ийм бэртэгчин үзлийг дэвэргэх учиргүй.

Хоёрт, зээл аваагүй иргэдээ яах вэ? Хариуцлагагүйг нь өөгшүүлж, хариуцлагатай хэсэг рүү нь нулимдаг ийм төрлийн алагчлалыг төр хөхүүлэн дэмжиж болох уу? Гуравт, энэ зээлийг өглөө гэж бодоход хэн төлөх вэ? Ирээдүй хойч үеийнхэн  л төлнө. Үр хүүхдүүдийнхээ халаасыг өнөөдөр ухах нөхцөлийг бүрдүүлсэн, хожим хойно үр хүүхдээр нь эцэг эхийг нь шүүлгэсэн ийм зөрчилтэй бодлогыг төрийн ерөнхийлөгч таслан зогсоох ёстой атал санаачилж байгаа нь ямар нэгэн улс төрийн зорилго агуулж байна гэсэн хардлагыг хүссэн ч эс хүссэн ч төрүүлж байна.

Дөрөвт, энэ бодлогоо хэрэгжүүлэхдээ Салхитын ордоо барьцаа болгон ашиглана гэсэн байна. Ундардаггүй, дундарч шавхагддаг хязгаарлагдмал нөөцтэй жаахан баялгаасаа олсон ашгаа өр ширний асуудалд биш хөгжил дэвшилдээ зарцуулбал яасан юм. Тавд, тэтгэврийн өртэй хэсэг нь тэр чигээрээ энэ шударга бус шийдвэрийг дэмжиж байгаа нь тун харамсалтай. Энэ бол нийтээрээ шударга бус зүйлд ууссаж дассан, эх орон, хойч үеэ гэсэн дархлаагүй болсныг гэрчилж байгаа хэрэг. Өнөө цагт Эх оронч үзлийг хэмжих ганц л хэмжүүр бий. Надад ашигтай ч мөн чанар нь буруу зүйлээс татгалзах. Өөрсдийн тавьсан өрөө төрөөр даруулах нь танд ашигтай байж магад,  харин үр хойчид чинь хортой гэдгийг  та бүхэн ухаарч байна уу? Өнөөдрийн хувийн эрх ашгийнхаа төлөө, ирээдүй хойч үеэ, газар нутаг, тусгаар тогтнолоо барьцаалж байгаа гэдгээ та бүхэн ухаарч байна уу? Ерөнхийлөгч болон Үндэсний аюулгүй байдлынхан бол хулгайч нар гэдэг нь тодорхой байна. Учир нь, хулгайч нараас л ийм  шийдвэр гарна. Энэ нь тэдний дээшээ мацдаг арга. Эх оронч хүн эцэг эхээр нь үр хүүхдийнх нь ирээдүйг баллуулах бодлого нийлүүлэхгүй. Тэгэхлээр, хулгайч нар чаддагаа л хийнэ. Харин тэтгэврийн зээлтэй настангууд та бүхэнд сонголт бий. Танд ашигтай ч, үр хойчид чинь хортой энэхүү хорлох бодлогоос татгалзаж, өөрсдийн тавьсан өрөө шударга ёсны зарчмын дагуу өөрсдөө төлөх аль эсхүл “эх оронч”-ийн дүр эсгэсэн эдгээр хонины арьс нөмөрсөн чононуудын шийдвэрийг дагаж өөрсдийн тавьсан асуудлаа үр хойчийнхоо тусгаар тогтнолоо барьцаалан шийдүүлэх. Эхнийхийг нь сонгосноор та бүхэн Эх оронч гэдгээ батлах төдийгүй хойч үедээ үлгэр дууриалал үзүүлнэ. Хоёр дахь сонголтыг хийснээрээ та бэртэгчин гэдгээ батлах төдийгүй хойч үе тань та бүхэнд хамаагүй болохыг илтгэж байна. Энэ бүхэн таны л сонголт.

Дүгнэлт: 2000 оноос эхэлж хэрэгжиж эхэлсэн эдгээр гоёмсог нэртэй хорлох бодлогууд нь гинжин хэлхээгээр хоорондоо холбогдож байгааг дараах нөхцөлүүд баталж байна. 

• Дандаа сонгуулийн өмнө хэрэгжүүлээд байгааг та бүхэн анзаарч байгаа байх

• Ийм яр идээ нийлүүлсэн нам нь ялалт байгуулаад байгааг та бүхэн анзаарсан байх 

• Энэ удаа ч та бүхэн тэтгэврийн өр тэглэхийг дэмжвэл ирэх сонгуулиудад МАНАН арилахгүй гэдгийг ухаарсан байх

• Яагаад нэгдээд ийм шийдвэр гаргаад байна гэв үү? Муур нохой хоёр амин дээрээ тулах үед тогоочийн эсрэг нэгддэг гэж үг бий. Муур нохой мөнхийн дайсан хэдий  ч өөрсдөө бусдын хоол болох  дээрээ тулвал амиа авч гарахын тулд нэгдэж чаддаг байх нь. Нийгэмд МАНАН ялзралд хүрч, улс төрийн шинэ хүчнүүд түрж орж ирж байгаа нь энэ хоёр намыг байр сууриа хадгалахын тулд юу ч хийхээс буцахгүй нөхцөл рүү шахаж байгаа нь илт байна.

• Энэ шийдвэр улс төрийн технологи гэдэг нь хэнд ч ойлгомжтой. 

Эцэст нь хэлэхэд: Бидний юу болох нь юу идэхээс хамаарна гэдэг зарчим байдаг. Баас идвэл ялаа болно. Балт ургамлаар хоолловол зөгий болно. Үхдэл сэгээр хоолловол хон хэрээ болно. Үр тариагаар  хоолловол тагтаа болно.

Өөрөөр хэлбэл, бид юу иднэ түүнийгээ илэрхийлнэ. Тиймээс бид идэж уухдаа сэрэмжтэй байх ёстой. Учир нь өвдөл цөвдөл, үхдэл сэгээр хооллосон хон хэрээнүүд (өнөө цагийн улс төрчид) яр, идээ, баас  л нийлүүлж чадна. Харин өвөг дээдэс батганатай газар баастай гэж бидэнд сэрэмжлүүлсээр ирсэн. Тэтгэврийн зээл тэглэх бол хон хэрээнүүдийн нийлүүлж буй угаадас болох нь тодорхой юм. Харин та бүхэн түүнийг нь хүлээн авбал угаадсан дээр цуглах батганаас дээрдэх юу байгаа юм. Харин эсрэгээрээ та бүхэн өнөөдөртөө танд ашигтай ч, маргааш үр хойчид ч хор хөнөөлтэй энэ угаадаснаасаа татгалзаж чадвал алс хэтдээ зөв нийгмийг цогцлоож чадах нь гарцаагүй. 

Монголчууд бид ялгах ухаан нь өндөр хөгжсөн хүчтэй ард түмний үр сад билээ. Манай их хаадуудын гол төлөөлөгчдийн нэг болох доголон Төмөр хаан нэгэнтээ “Шударга түмэн хүчтэй” гэж хэлсэн нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Хүчтэй ард түмэн хүчтэй төрийг бүтээдэг байх нь. Мөн хүчтэй байхын тулд шударга байх хэрэгтэй байх нь. Харин энэхүү шударгын шалгуур нь өнөөдөр тэтгэврийн зээл тэглэх гэсэн шударга бус шийдвэрээр таныг сорих гэж байна. Монголын ард түмэн бүхэнд энэ сорилтыг давах ухаан, ялгах мэлмий байгаа гэдэгт миний зүгээс бүрэн итгэлтэй байна.

Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэсэн өвөг дээдсийн маань үнэт сургаал бий. Болгоомжлол чухал болохыг сануулсан болов уу? Эсрэгээр нь, зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэсэн үг ч бий. Энэ нь аливаа сонголт хийхдээ бид үр дагаварыг нь давхар сонгож байдгийг л анхааруулсан болов уу? Бид ийм л өвөг дээдэстэй ард түмэндээ, уг нь. Та бүхний сонголт мэргэн байх болтугай!

33
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419