Хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг л амьдардаг, тэрэндээ бүр дассан Монголчууд
Мэдэхгүй юм даа.Би тэнэг болхоор буруу ярьж байж болно. Японд 80 настай эмээ, их сургуулийн оюутнууд нь метронд суухын тулд мөнгөө төлөөд л электрон тасалбараа аваад явж байсан.
Сая Хятадад явж байхад 4,5-р анги болов уу гэмээр жаалууд автобусанд карт уншуулааад л зорчиж байсан. Хүний өмнөөс амьдараагүй, зүгээр л амьдар ч л байвал боломж л байвал төлөх ёстой гэсэн ойлголт тэнд байна. Яахав дээ цалин мөнгө, тэтгэвэр, эрүүл мэндийн даатгал тогтвортой төр гээд л олон ялгаа энд гарна л даа.
Гэхдээ л манайхан арай давруу, хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг л амьдардаг тэрэндээ бүр дассан бололтой. Өндөр настай, оюутан, бага насны хүүхдүүд нь нийтийн тээврээр үнэгүй зорчино. Хүүхдээ хараад гэртээ суухаар мөнгө өгнө. Гэрлэлтээ батлуулахаар улсаас мөнгө өгнө. Ажил хийхгүй зөвхөн хүүхдийнхээ 21,000₮ амьдарч байгаа ичгэвтэр гэр бүл зөндөө олон. Тунгалаг тамир дээр Итгэлт баяныг хүн болгон л шуналтай, арга заль мэхтэй хөгийн гар гэж бодно. Гэхдээ Итгэлт баян хүнтэй ярилцаж байхдаа ч, эхнэртэйгээ хууч хөөрч байхдаа ч гар хумхилгүй сур элдэнэ. Киноны үзэгдэл болгон дээр тэр хүн зүгээр байхгүй хөдөлмөрлөж байгаа харагдана.
Дараа нь яадаг билээ? Нэг согтуу ядуу нөхөрт Ардын засгаас морь өгсөн чинь Итгэлт баяныг юу гэж хараагаад явдаг билээ.. Өнөөгийн нийгэм яг л тийм байна. Баялаг бүтээгчдээ нэг нүдээрээ ч үзэхгүй. Өөрөө боломжгүй ядуу амьдарч байгаа нь төр засгийн буруу гэж дүрдээ итгэчихсэн, амьдралаас өөдлөх дэвжихийг биш, өөрийнхөн ядуу зүдүү амьдарч байгаа нь бусдын нөлөөлөөс болоод байгаа мэт амьдардаг хүмүүс нийгэмд олширсоор л байна. Бид хэзээ энэ нэг халамж нэртэй бидний ирээдүйг, хөдөлмөрийг үгүй хийж байгаа муухай тогтолцооноос салах вэ? Бид хэзээ хөдөлмөрлөх вэ?
Нялцгай, ажил хийж чадахгүй, олон үгтэй, тогтвор сууршилгүй, худалч, нэг тийм улам л хачин болоод байх юм. Ядуу амьдар ч байгаа чинь таны л буруу. Бусдын буруу биш. Та эцэг эхийнхээ өмнө, үр хүүхэдийнхээ өмнө, эх орныхоо өмнө хүн шиг амьдрах эрхтэй. Сурч боловсорч, суралцаж, бусадтай сайхан ярилцаж, чин сэтгэлээсээ хүндлэлцэж, алс ирээдүйгээ төлөвлөсөн бодолтой амьдармаар байна.
Баянмөнх Соёмбо-Эрдэнэ