Австралид харангадсан 10 мянган тэмээ устах аюулд ороод байна
Австрали улсад хэт хуурайшилт үүссэнээс болоод олон тооны зэрлэг амьтад харангадаж байгаа аж. Үүнээс болоод ундны усны хомстол үүсэх аюул нүүрлэх болсон учраас хамгийн их ус хэрэглэдэг зэрлэг тэмээнүүдийг буудаж устгах захирамж тус улсын засгийн газар гаргасан байна.
Ой хээрийн түймэр болон хэт халалтаас болоод ангасан амьтад, ялан гуяа тэмээнүүд ус хайн иргэдийн орон байр, хашаа хороог эвдэн орж оршин суугчдад аюул учруулах болжээ. Энэ үүднээс тэдгээр зэрлэг амьтдыг буудаж устгах захирамж гаргаж байгаа аж. Энэхүү шийдвэрийн улмаас хүмүүстэй ойр газар амьдардаг 10 мянга гаруй тэмээ устах аюулд ороод байгаа юм.
Үүний хажуугаар мэргэжлийн анчдаас бүрдсэн багууд Австралийн өмнө зүгийн хамгийн алслагдсан бүсэд устгалын ажил явуулахаар болоод байгаа аж. Сүүлийн жилүүдэд Австралид зэрлэг тэмээний тоо толгой хурдацтай өсч, 1 саяд хүрээд байгаа гэсэн судалгаа гарчээ.