Алхсан нэмэлт өөрчлөлт

Алхсан нэмэлт өөрчлөлт

Улс эх орноо Үндсэн хуультай улс болгох Монголчууд бидний хүсэл мөрөөдөл алс холоос улбаатай. Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлаа тунхагласан 1911 оны Үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгчид “Швейцар лугаа адил үндсэн хууль”-тай болох тухай бичиж хэд хэдэн улсын Үндсэн хуулийг орчуулсан түүхэн баримт архивт байгаа нь үүнийг гэрчилдэг. 

Өнгөрч буй 2019 онд УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь нийгэмд, олон нийтийн дунд “цаг нь болоогүй, МАН дангаараа хийлээ” гэсэн хоёр том шүүмжлэлийг дагуулсан билээ. 

Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт хийх цаг хугацаа нь болсон байсан уу, үгүй юу гэдгийг доорх түүхийн жишээнээс харж болно. 1976 онд БНХАУ-ын соёлын хувьсгал төгсгөл болж гэрийн хорионоос тавигдсан удирдагч Дэн Сяопин Сингапурын Ерөнхий сайд Ли Куан Юу(Lee Kuan Yew)-тай уулзаж асуулт тавьж хариулт сонссон байдаг. Дэн Сяопины эхний “Хятад улс хурдан хөгжихөд юу хэрэгтэй вэ?” гэсэн  асуултад Ерөнхий сайд Ли Куан Юу “хуулиар засаглах” гэж хариулжээ. Дараачийн “Хятад улс хөгжихөд хэдэн жил шаардлагатай вэ?” гэсэн асуултад Ерөнхий сайд Ли Куан Юу “30 жил” гэж хариулсан тухай түүний бичсэн “Буурай орноос бусдын түрүүнд”  номд дурдсан байдаг. Үнэхээр Сингапур улс 1956 онд байгуулагдаж 1976 он гэхэд буюу 20 орчим жилийн хугацаанд хөгжилтэй орны, үлгэр жишээ соёлтой, ядуурлыг мартсан орон болж хөгжсөн түүхтэй. 

Удирдагч Дэн Сяопин 1982 онд Хятад улсын хамтрал коммуныг тарааж, төрийн бодлого, нам хоёрыг зааглаж “орон бүхний шалдан пролетариуд нэгдэгтүн!” гэсэн коммунизмын номлолоос салж эдийн засгийг нээлттэй болгож “Хятадын онцлогтой социализм” нэртэй эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж социализмын эдийн засгийн онол ч зөв хөгжүүлбээс амжилт олж болдгийг харуулж 1986 он гэхэд Хятад улс өнгөт зурагт, радио үйлдвэрлэдэг, гадаадын хөрөнгө оруулалт, менежемент бүхий үйлдвэрлэл хөгжсөн улс болсон билээ. 

 

 

Хэдийгээр Монголчууд бид нийгэм улс төрийн шинэчлэлийг хийж 1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг баталж хуулийн засаглалтай болж чадсан боловч өнгөрсөн 38 жилийн хугацаанд хүсэн хүлээсэн  хөгжил дэвшилд хүрсэнгүй. 

 

 

Шалтгган нь юунд байв?

 

Энэ удаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ зориглон хийгээгүй бол 1992 оны Үндсэн хуулийн “Парламентын засаглал”-тай байх суурь үзэл баримтлалыг өөрчилж  “засаглалын хэлбэрийг солих” гээд Монгол Улсын Үндсэн хууль хүнд эрсдэлд орох магадлалаас зайлсхийсэн, урьдчилан сэргийлж чадсан түүхэн ач холбогдолтой үйл явц болсныг иргэн хүний хувьд тэмдэглэн хэлье. 

Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг залах ёслолд зориулан Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасан хэлсэн үгэндээ: “Та бид оносон аваас үр ач нар маань баярлан талархаж, алдсан аваас залруулах эрх тэдэнд маань үлдэх билээ” гэж захиж хэлсэнчлэн хойч үеийнхэн, өнөөгийн УИХ-ын гишүүд Ардын Их Хурлын депутатуудын зарим дутууг гүйцээж саад бэрхшээл, эсэргүүцлийг даван туулж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж чадлаа. 1991 онд ч үндсэн хууль батлах үйл явцыг саармагжуулах зорилгоор 100 гаруй депутатуудаас бүрдсэн бүлэг байгуулагдаж Улсын бага хурлыг тараах, Засгийн газрыг огцруулах асуудлыг Ардын Их Хурлын чуулганаар эхэлж хэлэлцүүлэх зорилгоор олон нийтийн цуглаан хийж, улсын БНМАУ гэсэн нэр, төрийн сүлд, далбаа, дууллыг өөрчилвөл нэр бүхий 10 хүн амиа хорлоно, бооно, шатна гэх мэтийн тулган шаардах бичиг цөөнгүй ирж байсан нь архивт буй.

Гэхдээ, Ардын Их Хурал нийгмийн эсэргүүцэгч цөөнхийн тулган шаардлагад автаж өмнөө тавьсан зорилгоосоо ухраагүй, Улсын Бага Хурлын гишүүн Д.Маам гуайн хэлснээр, монгол гэсэн нэрд зүүсэн “бүгд, найрамдах, ард” мэтийн ангич шинж чанартай элдэв зүүлт чимгээс нь салгаж их эзэн Чингис хааны хайрласан “Монгол Улс”  нэрээ авч, төрийн сүлд, далбааг ч өөрчилсөн Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталсан санал хураалтад Ардын Их Хурлын ганцхан депутат татгалзаж, хоёр депутат түдгэлзсэн санал өгсөн дүн гарч, нөгөө эсэргүүцэж байсан зуу гаруй нөхдийн санал бодол “элсэнд хаясан зүү шиг” алга болж гайхаш төрүүлсэн. Бодвол тэдний санаа бодол ирж яваа нийгмийн урсгалын дагуу өөрчлөгдөн “зөвшөөрөгчдийн эгнээнд шилжсэн” байсан биз ээ. Харин Үндсэн хуулийг батлахаас татгалзсан ганц депутат маань Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон нь амьдрал баян гэдгийг харуулсан даа. Мөн 1960 оны БНМАУ-ын Үндсэн хуулийг баталсан Ц.Лоохууз, Б.Нямбуу нар 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийг баталж гайхалтай түүхтэй хүмүүс болсон байхад 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийг баталсан Д.Лүндээжанцан, Л.Болд нар 2019 оны Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж чадлаа.

 

 

1999 оны 12 дугаар сарын 24-нд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийснээс 7 хоногийн дараа уг нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцэд иргэд өргөдлөө гаргасан байдаг. “Нэг нам дангаараа нэмэлт өөрчлөлтийг хийв” гэсэн шуугиан чимээгүй болсон зэрэг нь  “нэмэлт өөрчлөлт хийх цаг хугацаа болсон байжээ, хийсэн нь зөв байсан”-ыг харуулж буй бус уу.

 

 

Үндсэн хуулийг таниулах ажлын чухлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабанди “Үндсэн хуулиа судлан мэдэх, сахин биелүүлэх, дээдлэн хүндэтгэх, хамгаалан хөгжүүлэх ёстой юм” гэж  сургамжлан хэлсэн нь бий. 

Энэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь төрийн байгууллын эрх үүргийг оновчтой, тодорхой болгоход чиглэсэн бөгөөд доорх хэдэн үндсэн хэсэгт хувааж үзэж болохоор байна. Үүнд: 

1. Ард иргэд эдлэх шинэ эрх олгож, Хууль тогтоогчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, зарим эрх мэдлийг хязгаарласан тухай

Дэлхий нийтэд Үндсэн хууль болон түүнтэй холбоотой нэмэлт өөрчлөлтийг дүгнэж ярихдаа ард иргэдийн эрх мэдлээс хасаж уу, нөгөө талаас нь хууль тогтоогчид, эрх баригчид өөртөө илүү эрх мэдэл нэмж олж авсан уу гэдэг өнцгөөс үнэлж дүгнэдэг тогтсон нийтлэг жишиг байдаг. Энэ шалгуурын үүднээс шүүж үзвэл, Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-д “одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд ... газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг... тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэсэн, 29.3-д “УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг гишүүнээс эгүүлэн татах” гэсэн 1992 оны үндсэн хуульд тусгагдаагүй нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж ард иргэдэд цоо шинэ эдлэх эрхийг нэмж олгосноороо өнөөгийн УИХ-ын гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль тогтоогч” болж чадлаа.

2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн өөрийн тойрогтоо хамгийн их хөрөнгө оруулалт төсөвт суулгаж чадсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах гомдлыг Үндсэн хуулийн цэцэд иргэд гаргана. Эгүүлэн татах үндэслэл нь маш энгийн аж. УИХ-ын гишүүн та “ард түмний элч, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх” Үндсэн хуулийн заалтаа зөрчиж, жалга довын үзэл гаргаж өөрийн тойрогтоо бусдаас илүү их хөрөнгө оруулсан гэх үндэслэл байна. Энэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 29.3. заалт үйлчилж эхлэхээр УИХ-ын гишүүн хүссэн ч, хүсээгүй ч, өөрийн эрхгүй “Монгол Улс нэг тойрог” зарчимд нэгдэж орохоос өөр арга үгүй болно доо.

Нэмэлт өөрчлөлтийн нэлээд олон заалтууд хууль тогтоомжуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай, бүрэн гүйцэд боловсруулан гарах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн байна. УИХ-ын бүрэн эрхийн хугацаатай (22.2). Ерөнхий сайдын томилгоо (22.3, 22.4) холбоотой зохицуулалт хийсэн нэмэлт өөрчлөлтүүд нь засаг төрийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна.

Харин УИХ нь өөрийн бүтцийн байнгын хороодууд байхад 28.2-д ... хянан шалгах түр хороо байгуулах эрх УИХ өөртөө нэмж авсан нь Үндсэн хуулийн 47.1-д заасан “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэж заасан Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалтай хэр нийцсэн оновчтой шийдэл болсныг цаг хугацаа шүүх биз ээ.

2. Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлж тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлсэн байдал,

Чамлахаас чанга атга гэж монгол ардын зүйр цэцэн үг бий. Нэмэлт өөрчлөлтийн 39.1-д ... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн нэмэлт өөрчлөлт нь 2000 оны нэмэлт өөрчлөлтөөр УИХ булаан авсан эрхээ бүрэн биш боловч дийлэнх эрхийг ард иргэдэд буцаан олгож  ард иргэдийн засгийн газрын гишүүнээр томилогдох боломж эрхийг сэргээсэн заалт боллоо. Жишээ нь, Засгийн газар 18 гишүүнтэй байхад түүний 13 суудалд энгийн ард иргэд сонгогдох эрх эдлэх боломж олгож байгаа юм. Олон нийт, улс төрийн намууд, иргэн би ч  “давхар дээл”-ийг хагас ч гэсэн тайлсан нэмэлт өөрчлөлт хийсэнд онцгой талархаж, удахгүй манай парламент “давхар дээл”-ийг бүрэн тайлсан шийдэлд хүрэхэд ойрхон байна гэсэн итгэл үнэмшил төрсөн дөө. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөдөг болсон нь түүний үүрэг хариуцлагыг нэмэгдүүллээ.

Нэмэлт өөрчлөлтийн Ерөнхий сайд томилох (39.2), Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах (39.3), Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна (39.4) гэсэн нэмэлт өөрчлөлтөөр хоног хугацааг тодорхой зааж өгсөн нь Гүйцэтгэх засаглалын тасралтгүй ажиллагааг хангах боломжийг бүрдүүлж, мөн Ерөнхий сайдыг огцруулах босгыг өндөр болгож (43.1), гүйцэтгэх засаглал танхимын зарчмаар тогтвортой ажиллах, бодлогоо хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн бас нэгэн хамгийн чухал шийдэл болсон гэж үзэж байна.

3. Шүүх эрх мэдлийн нэр хүндийг өргөх, шүүхийн хүнд сурталгүй шударга үйлчилгээг иргэдэд ойртуулах,

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоо 10 (49.5), хариуцлага ногдуулах шүүхийн сахилгын хороо (49.6) бий болгох, шүүхийг тойргийн зарчмаар (48.1)    байгуулах гэж тус тус заасан нь шүүх засаглал “шударга ёсын замд орох” үүд хаалга нээгдэж хараат бус ажиллах боломж бүрдлээ шүү дээ. Манай нийгэмд “дахин томилгоотой” холбоотой амь бөхтэй олон жил зууралдаад байгаа томилсон дээд албан тушаалтандаа “ачлал үзүүлэх” нь хүний сайн чанар гэж  хольж хутгаж ойлгодог буруу жишиг салж одох шиг боллоо. 

Гэхдээ шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг шүүгчид дотроос сонгохоор заасан нь шүүх нь өөрөө “шүүхийн вант улс” бий болж хувирах сул тал байгааг тэмдэглэх нь илүүдэхгүй гэж бодож байна. 

4. 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг  6 жил, нэг удаа сонгох нь 

нэр дэвшүүлсэн улс төрийн намаас хараат бус, бие дааж ажиллах, шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг 4 жил, нэг удаа сонгогдохоор болсон нь “дахин томилгооны барьц”-аас мултарсан нэмэлт өөрчлөлт болсон.

5. Монгол Улс Үндсэн хуулиараа Парламентын бүгд найрамдах засаглалыг 

сонгож тунхагласан үзэл баримтлалаа бэхжүүлж түүнийг бүрдүүлдэг улс төрийн намын үйл ажиллагааны зарчим, дотоод ардчилал, ил тод байдлыг бий болгох (19¹.1, 19¹.2, 19¹.3,) нэмэлт өөрчлөлтийг оруулж ирсэн нь эрт орой хэзээ нэгэн цагт заавал хийх ёстой парламентын намыг төлөвшүүлэх заалт болжээ. Намын тухай заалт Үндсэн хуульд орсноор Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид гуайн “намыг нам байлгах, төрийн товойлгож байх” зарчимд өөрчлөлт ороогүй гэж үзэж байна.

 

 

Бид олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрсөн парламентын бүгд найрамдах засаглал буюу олон түмний ярьдгаар “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” засаглалыг сонгосон боловч түүний хэрэгжих нөхцөл боломжийг бүрдүүлдэг сонгуулийн хувь тэнцүүлсэн загварыг энэ нэмэлт өөрчлөлтөөр хийж чадаагүй нь энэ нэмэлт өөрчлөлтийн үнэ цэнг бууруулах шалтгаан болохгүй биз ээ.

 

 

Энэ 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн зөв бурууг цаг хугацаа шүүж, улс орны хөгжил дэвшил хэрхэн өрнөх үйл явц харуулах боловч Монгол Улсын хууль эрх төрт ёсны хөгжил, нийгмийн дэвшилд урагшаа алхсан  нэмэлт өөрчлөлт болох нь дамжиггүй. Батлагдаж гараад өнөө маргаашдаа шууд нийгэмд ашиг тусаа өгдөг ид шидийн хууль гэж юу байв, ирээдүйн богино хугацаанд үр өгөөжийг та бид хүлээх үлдлээ.  

 

САНАЛ:

 

Монгол Улсын Үндсэн хууль, түүний нэмэлт өөрчлөлтүүдийн үзэл баримлалыг ард иргэд, олон нийтэд өргөн таниулах, хууль эрх зүйт төрт ёсыг төлөвшүүлэх зорилгоор:

1. Монгол Улсын иргэний үнэмлэх анх удаа авч байгаа, мөн анх удаа гэр бүл болж гэрлэсний  гэрчилгээ авч байгаа Монгол Улсын иргэдэд Монгол Улсын Үндсэн Хуулийг гардуулан өгдөг уламжлал тогтоож, хууль эрх зүйг бүрдүүлж иргэдийн улс орныхоо өмнө хүлээх эрх, үүргийг ухамсарлуулах

2. Энэ ажлыг эзэн Чингис хааны төрсөн өдөр, Монгол Улсын Үндсэн хуулийн ойн баярын өдөр, Улсын баяр наадмаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар гардуулан өгдөг байх;

3. Монгол Улсын Үндсэн хуулийн өвийн тухай хуулийг баталж хууль эрх зүйг ард иргэдэд сурталчлах ажлыг нийгмийн бүх шатанд хэрэгжүүлдэг хууль эрх зүйг бий болгох;

 

Доржийн Моондой

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419