Үндсэн хуулийн 28 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан энэ ням гарагт болно
Шинэ үндсэн хуулийн 28 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан 1-р сарын 12-нд буюу ирэх ням гарагт Монгол бөхийн өргөөнд болно. Өнгөрсөн жилийн барилдаан Буянт-Ухаа спортын ордонд болж улсын харцага О.Хангай түрүүлж, аварга Н.Батсуурь үзүүрлэж байсан билээ.
Өнөөгийн шинэ Үндсэн хууль 1992 оны 1 дүгээр сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж тухайн оныхоо 2-р сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж байсан түүхтэй.