180 хүнтэй зорчигч тээврийн онгоц Ираны нийслэл Тегеран хотын ойролцоо осолдсон тухай тус улсын төрийн телевиз мэдээлэв. Киев хот руу чиглэсэн Украины Боинг 737 онгоц Имам Хомейни нисэх буудлаас хөөрсний дараахан осолджээ.
Онгоцонд сууж байсан 180 зорчигч, багийн гишүүдийн байдал одоогоор тодорхойгүй байна. Онгоц нисэх буудлын баруун хойд хэсэгт орших Парандын Тегеран хотын захад осолджээ. Энэ нь Иран АНУ болон Эвслийн цэргүүд байрлаж байгаа Ирак дахь агаарын баазуудад пуужингийн цохилт хийснээс хойш хэдэн цагийн дараа гарч байгаа осол юм.
АНУ-ын Холбооны нисэхийн алба хэдхэн цагийн өмнө Иран, Ирак, Персийн булан дээгүүр Америкийн иргэний нисэх онгоцууд нисэхийг хориглохоо зарласан. "АНУ-ын цэргүүд Ойрхи Дорнод дахь үйл явдлыг нягт нямбай хянах болно." гэж АНУ-ын засгийн газрын төлөөлөгч мэдэгджээ. Тухайн бүс нутагт нөхцөл байдал хурцдаж байгаа учраас иргэний тээврийн онгоцууд байлдааны онгоцнуудтай андуурагдах боломж өндөр байгаа юм. Энэхүү осолд Ираны цэргийнхэн холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байна.