Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгой болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар шалгаж эхлээд удаж байна. Түүнийг нэг хэсэг цагдан хорьсон ч батлан даалтад гаргаад байгаа юм.
Ч.Сайханбилэг мөрдөн байцаалтын явцад эрүүл мэндийн шалтгаанаар хил давсан ч эх орондоо ирэхээр амласан хуулийн хугацаагаа хэд хэд сунгасан. АТГ-аас түүний байршлыг тогтоож, Ч.Сайханбилэг өнгөрсөн сарын 20-доор ирэхээ мэдэгдсэн ч хуулийн хугацаа нь өнгөрөөд байна.
Хэрэв ирэхгүй бол хуульд заасны дагуу дараагийн арга хэмжээг авч албадан ирүүлэх асуудлыг ярина гэдгийг АТГ мэдэгдсэн. Хуулийн хугацаа өнгөрсөн учраас Монголд албадан авчрах асуудлыг ярьж байгааг эх сурвалж хэллээ.
C.Саруул
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин