Иран улс Америкийн хоёр цэргийн баазад пуужингаар цохилт өгчээ
Ираны арми Ирак дахь АНУ-ын 2 цэргийн баазад пуужингаар цохилт өгчээ. Энэхүү үйлдлээ тэд саяхан АНУ-ын агаарын цохилтод өртөж амиа алдсан генерал Касем Сулейманы өшөө авалт гэж мэдэгджээ. Ирак улсын баруун мужуудад байрлах Айн болон Ассад гэсэн 2 бааз цохилтод өртсөн бөгөөд нийт 9 пуужин Ираны тал харважээ. Одоогийн байдлаар яг хэр хэмжээний хохирол учирсан тодорхойгүй байгаа юм. Ираны тал цаашлаад пуужингийн дайралтаа үргэлжлүүлэх магадлал өндөр байна.
Дээрх базуудад нийт 1500 АНУ-ын цэрэг байрладаг юм. АНУ-ын 5000 цэрэг Ирак улсад байрладаг бөгөөд тэдгээрийг эх орноосоо гаргах тогтоолыг тус улсын засгийн газар баталсан билээ. Гэвч одоогийн байдлаар цэргүүдээ гаргах бодолгүй байна гэж АНУ-ын засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэн байна
Энэхүү үйл явдлын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп яаралтай хурал зарлан хариу арга хэмжээ авах болсноо мэдэгджээ. Үүний хажуугаар АНУ-ын холбоотон болох Их Британи Ойрх дорнод руу 3000 цэрэг илгээх болсноо зарласан юм. Одоогийн байдлаар бусад холбоотон орнууд ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.