Б.Найдалаа: Хотын сонгогчдын эрхийг хязгаарлавал Цэцэд хандана

Б.Найдалаа: Хотын сонгогчдын эрхийг хязгаарлавал Цэцэд хандана

Хөдөлмөрийн Үндэсний Намын дарга Б.Найдалаагийн байр суурийг хүргэж байна.

 

-Сонгуулийн хуулийн дагуу ирэх хоёрдугаар сард багтаж тойргийн мандатын тоог  батлах учиртай.  Танай намын хувьд мандатын хуваарилалт дээр ямар байр суурьтай байна вэ?

-Мандат хуваарилахдаа тэгш байх зарчмыг баримтлах учиртай.  Монгол Улс гурван сая хүн амтай,  76 тойрогтой гээд үзэхээр нэг тойрогт 40 орчим мянган сонгогчийн саналыг төлөөлнө гэсэн үг. Гэтэл өнгөрсөн хугацаанд мандат буруу хуваарилснаас болж тэгш байдал алдагдаж ирсэн.  Тухайлбал, Хэнтий аймаг 70 мянга, Булган аймаг 80 орчим мянган хүн амтай.  Гэтэл Хэнтий гурван мандаттай, харин Булганд нэг  мандаттай байна.  Мөн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр 340 орчим мянган хүн амьдарч байна.  Тэнд нэг мандат дээр оногдож байгаа сонгогчийн тоо эрс олон. Гэтэл Говьсүмбэр аймагт гэхэд 12 мянган хүнээс нэг хүн УИХ-д сонгогдож байна.  Энэ нь  юуг харуулж байна гэхээр зарим тойргийн  сонгогч илүү эрхтэй, зарим нь бага эрхтэй, нэг, хоёрдугаар зэргийн сонгогч гэсэн ялгаа заагийг гаргаж ирээд байна.  Уг нь хүний сонгох сонгогдох эрхийг  Үндсэн хуулиар хамгаалаад өгчихсөн.  Нэг тойрогт ногдох сонгогчийн тоо 20 хувиас өөрчлөгдөх ёсгүй.   Энэ зарчмыг барихгүйгээр намууд өөрсдийнхөө хүний сонгогдох магадлалаа бодоод мандатын тоог орон нутагт нэмэгдүүлдэг байж болохгүй л дээ.   Хүн амын олонхи нь Улаанбаатарт амьдарч байна.   Энэ тоотойгоо дүйцүүлээд Улаанбаатарт 28-аас олон мандат олгох учиртай.  Хэрэв улс төрийн сонирхлоор  энэ тоог багасгаж, хотын сонгогчдын эрхийг хөндөх юм бол манай намаас Үндсэн хуулийн цэцэд хандана.

 

-Эрх баригчдын зүгээс орон нутагт мандатын тоог нэмэх хандлагатай байгаа. Үүнийг хуульд  нийцэхгүй гэж үзэж байна уу?

-Тийм ээ. Энэ бол байж болохгүй. Үндсэн хуулийг зөрчсөн асуудал.

Монгол Улсын сонгуулийн насны иргэдийг ялгаварласан, нэг, хоёрдугаар зэргийнх гэж хуваасан үйлдэл болно.  Тэгэхээр ийм үйлдэл гаргасан үүний эсрэг бид тууштай байр, сууриа илэрхийлж, тэмцэнэ.

-Хөдөлмөрийн үндэсний намын хувьд хотын сонгогчдын дунд илүү рейтингтэй  гэж ойлгож болох уу?

-Энэ асуудлыг намын асуудалтай холбож ойлгож болохгүй. Манай намд орон нутагт ч дэвших боломжтой  хүмүүс бий.  Мандат хуваарилахдаа гол нь зарчим баримтлах ёстой. Монгол Улсын сонгуулийн систем гурван сая иргэндээ хүртээмжтэй байж, зөв явах учиртай.  Түүнээс биш манай нам  тэнд олон  сонгогчтой учраас үүнийг хуваарилчихъя, энд нь сонгогдохгүй юм чинь мандатыг нь хасчихъя гэсэн зарчмаар явах юм бол ард иргэдээ хорлож байгаатай л адилхан зүйл болно.

 

-Саяхан батлагдсан Сонгуулийн хууль дээр та ямар байр суурьтай байна вэ?

-МАН өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн  Сонгуулийн хуулийг баталлаа.  Зөрчилтэй зүйл олон байна.  Хамгийн наад зах нь цагаан сонголт буюу сонгохгүй байх эрхийг зөвшөөрсөн атлаа мандатын тоогоор санал өгөөгүй бол  хуудсыг хүчингүй болгоно гэж заасан байна. 

Сонгогч саналын хуудаснаас таван нэр дэвшигчээс нэгийг нь сонгоод бусдыг нь дугуйлахгүй  байхад л хүчингүй болно гэсэн үг. Тэгэхээр ямар юмны цагаан сонголт байх вэ дээ.  Иймэрхүү жижигхэн байдлаар өөрсдөдөө зориулж хууль үйлдвэрлээд байх юм бол Монгол Улс урагшлахгүй. 

Тэгэхээр УИХ-ын гишүүддээ уриалмаар байна.  Аливаа зүйлд алсыг харсан бодлогоор зарчимтай хандаачээ. Монгол Улсад аль хувилбар нь хэрэгтэй вэ гэдгийг харж байгаад шийдсэн нь зөв болдог. Түүнээс биш өчүүхнээр өөрсдийнхөө өнөө маргаашийг бодсон шийдвэр гаргаад тэр нь эргээд улс орныг хорлосон байдаг юм шүү.  Монгол Улсын түүхийг харсан ч ийм жишээнүүд олон бий.

 

-Өмнө нь танай намаас Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асууд­лаар Үндсэн хуулийн цэцэд хандсан.  Энэ асуудал юу болсон бэ?

-Үндсэн хуулийн цэц энэ асуудлаар маргаан үүсгэхгүй гэж шийдвэрлэсэн. Маргаан үүсгэхгүй гэсэн нь өөрөө маргаан дагуулж байна.  Ер нь аливаа асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаад үнэн зөвөөр, хуулийн талд шийдэгдэнэ гэх итгэл үнэмшилгүй болсон.  Цэц өөрөө улс төрийн томилгоогоор бүрддэг.  Үндсэн хуулийн манаач байх шаардлага хангахгүй улс төрийн хүүхэлдэйнүүд тэнд олон байна.  Тэр ч байтугай,  Цэцийн дарга байсан хүн нь ямар асуудалд орсон билээ.   Гэтэл хариуцлага хүлээхээс айгаад одоо хүртэл огцрохгүй цэцийн гишүүн хэвээр байна.  Үүний цаана ямар ёс суртахуун, зарчим байгаа юм.  Ийм Үндсэн хуулийн цэцээс  үнэн хүлээгээд нэмэргүй.  Гэхдээ  хууль гэж байгаа учраас зарчмынхаа дагуу тийшээ хандахаас өөр арга алга байна.

 

Т.Сайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419