Япон улс хамгийн хурдан гал тэргээ үйлчилгээнд нэвтрүүлжээ
Японы галт тэрэгний "Central Japan Railway" компани Токайдо шугамаар зорчих дэлхийд хамгийн хурданд тооцогдох N700S хурдны галт тэргийг үйлчилгээнд нэвтрүүлжээ. Тус галт тэргийг 2020 оны Токиогийн олимптой давхцуулан нэвтрүүлж байгаагаараа онцлог юм. Токайдо шугам бол Осака болон Токио хотыг холбодог хамгийн их хөдөлгөөнтэй галт тэрэгний шугам аж.
N700S нь цагт 500 км хурдлах чадалтай учраас дэлхийд хамгийн хурданд тооцогдож байгаа юм. Мөн уг галт тэргийг бүтээсэн хүмүүс аюулгүй байдал дээр онцгой анхаарч ажилласан учраас осол гарах магадлалыг огцом бууруулжээ.
Тус галт тэрэг лити зайгаар ажилладаг учраас байгаль орчинд бага хор нөлөө учруулдаг аж. "Central Japan Railway" компани 2022 он гэхэд тус загварын галт тэрэгний тоог 40 болгон нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.