Хятадын засгийн газар Хонконг дахь төлөөлөгчөө шинээр томиллоо
Хонконгийн эсэргүүцлийн жагсаал найм дахь сардаа үргэлжилж байгаа энэ үед БНХАУ-ын эрх баригчид Хонконгод суух засгийн газрын төлөөлөгчөө шинээр томилжээ. Хятадын Шаньши мужийн захирагч байсан Луо Хуанинг хэмээх улс төрч тус албанд томилогдсон бөгөөд ажлаа энэ сарын 9-нд ажлаа хүлээн авах юм байна.
Албан ёсоор төлөөлөгчийг 4 жилийн зайтай томилдогч энэ удаад 3 жилийн дараа томилж байгаа нь яах аргагүй анхаарал татаж байгаа талаар гадаадын хэвлэлүүд дурджээ. Хятадын засгийн энэ талаар мэдэгдэл хийгээгүй байгаа ч ажиглагчид Хонконгд шинэ арга хэмжээ авах гэж байгаа учраас Коммунист нам илүү найдвартай хүн томилсон байх хэмээн таамаглаж байгаа гэнэ.