ОХУ- байрлах сансар судлалын станц үл мэдэгдэх радио долгоин сансрын гүнээс олдсон талаар мэдээлжээ. Уг дохио нь манай дэлхийгээс 95 гэрлийн жилийн зайтай байрлах FRB121102 нэртэй одны зүгээс ирж байгаа аж.
Анх Оросын Зеленчукская дахь Ратан-600 радио телескоп уг сигналыг өнгөрсөн оны тавдугаар сард илрүүлжээ. Харин нийтэд ил болгосон нь хэдхэн хоногийн өмнөх хэрэг юм. Судлаачид ямар учиртай сигнал хаанаас ирж байгааг хэлэхэд хэтэрхий эрт байна гэж үзэж байна.
Гэхдээ тасралтгүй сигнал ирж байгаа нь сонирхол татахуйц хэмжээнд байгааг Ратан-600 радио телескоп дээр ажиллаж байгаа судлаачид баталжээ. Уг асуудлыг 2-р сарын 27-нд Мексикийн Гуадалахарад болох Олон улсын Астронавтикийн Конгрессийн үеэр хэлэлцэх төлөвтэй байна.
Сигналыг хэмжиж байгаа судлаачид, хэрвээ сигнал нь изотропын дохиоллоос гарч байгаа бол Кардашев II төрлийн соёл иргэншлийнх гэж үзэж байгаа аж. Соёл иргэншлүүдийг ангилдаг энэ үнэлгээгээр Кардашев II бол манайхаас хэт өндөр хөгжилтэй соёл иргэншил юм. Хүн төрөлхтөн нь Кардашев I төрөлд нь багтдаг аж.
Харин сигнал зөвхөн манай нарны аймаг руу чиглэсэн, нарийн зурвасынх бол бидэнтэй ойролцоо хөгжилтэй байх магадлалтай гэжээ.
Зарим судлаачид үүнийг ердийн сансрын шуугиан байх магадлалтай гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь шуугиан гэхэд дэндүү тод байгаа хэмээн мэтгэлцэж байгаа юм. Ямартай ч сансар судлаачид хийх ажил ихтэй болсон байна.